ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр явсан ч дайны бүсэд очиж олзлогдсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Энэ талаар өнөөдөр /2026.11.27/ ЦЕГ болон ГХЯ-наас хамтарсан мэдээлэл хийлээ.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан найман иргэнийг эх орондоо авчирсан байна. Эх орондоо ирээгүй 6 иргэн байна гэсэн албан ёсны мэдээлэл бий. Мөн дайнд оролцсон нэг иргэн харамсалтайгаар амиа алджээ.
Ар гэрийн гишүүн, ах дүү хамаатан садан нь ОХУ-руу хил гарсан цаашид цэргийн бааз руу очсон бол тухайн иргэний бичиг баримтын хуулбарыг Гадаад харилцааны яаманд хүргүүлэх шаардлагатай байна. Ингэснээр ОХУ-руу шаардлага хүргүүлж, эх оронд нь буцааж авчрах ажиллагаа явуулна.
Уг зар мэдээлэлд итгэж явсан иргэд Улаанбаатараас Хиагт, Улаан-Үд, Эрхүү гэсэн маршрутын дагуу явж байна" гэж Гадаад харилцааны яамны албаны хүн мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Мөнххуяг "Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна. Зэвсэгт хүчинд нэгдээрэй" гэх агуулга бүхий зар мэдээлэл цахим орчинд түгсэн.
Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагад хоёр гомдол албан ёсоор бүртгэгдсэн. Гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа тухайн зарын дагуу ОХУ-руу явах гэж байсан гурван иргэнийг саатуулж, явахаас татгалзуулсан. Монгол Улсын иргэн энэ сарын 8-ны өдөр Улаан-Үдээс Эрхүү хотод шууд хүрэх нислэгээр хилээр гарсан байна. Тухайн иргэнийг эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулж байна.
| "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" зараар очсон Монгол Улсын иргэн дайнд оролцон нас баржээ |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-27 18:15:11
2026-11-27 15:53:40
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд олон улсын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
2026-11-27 10:16:50
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-27 18:15:11
2026-11-27 15:53:40
2026-11-27 15:16:13
2026-11-27 13:40:16
2026-11-27 10:53:36
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд олон улсын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
2026-11-27 10:16:50
2026-11-27 09:46:50
2026-11-27 09:40:25
Улаанбаатарт 8 хэм хүйтэн, цас орохгүй
2026-11-27 07:22:00
Өр барагдуулах, гэр бүрэхэд сайн
2026-11-27 07:20:32