АНУ-ын Холбооны харилцаа холбооны комисс тус улсын сансар судлалын "SpaceX" компанид дэлхийн тойрог замд нэг сая хиймэл дагуул байршуулах албан ёсны зөвшөөрөл олголоо. Энэ сарын 25-нд баталсан уг шийдвэрийн дагуу "Starmind" нэртэй сүлжээг байгуулж, сансарт хиймэл оюуны тооцоолол хийх аварга дата төв бий болгох юм.
"SpaceX"-ийн мэдээлснээр, дэлхийн гадаргаас 500-2,000 километрийн өндөрт байрлах эдгээр хиймэл дагуул нь нарны тасралтгүй эрчим хүчээр ажиллаж, хиймэл оюуны их хэмжээний өгөгдлийг боловсруулна. Улмаар боловсруулсан мэдээллээ лазер холбоо болон одоо ажиллаж буй 10,000 гаруй хиймэл дагуултай "Starlink" сүлжээгээр дамжуулан дэлхий рүү илгээх аж. Энэ нь дэлхий дээрх эрчим хүч, усны өндөр хэрэглээтэй дата төвүүдийн ачааллыг хөнгөлөх зорилготой гэдгийг тус компани онцолжээ.
Зөвшөөрлийн нөхцөл ёсоор "SpaceX" компани 2027 онд анхны туршилтын хиймэл дагуулаа хөөргөж, 2035 оны арваннэгдүгээр сар гэхэд нийт хиймэл дагуулын 10 хувь буюу 100 мянгыг, 2038 он гэхэд 50 хувийг тойрог замд оруулсан байх үүрэг хүлээсэн байна. Төслийг 2040 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Гэвч энэхүү шийдвэр олон улсын эрдэмтэд болон өрсөлдөгч компаниудын хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байна. Одоогоор дэлхийн тойрог замд 16,700 орчим идэвхтэй хиймэл дагуул ажиллаж байгаа бөгөөд дахин нэг сая хиймэл дагуул нэмэгдвэл сансрын хог хаягдал үүсэх, хиймэл дагуулууд хоорондоо мөргөлдөх эрсдэл эрс нэмэгдэхийг астрофизикчид анхааруулж байна. Мөн Америкийн Одон орон судлалын нийгэмлэгээс эдгээр хиймэл дагуул шөнийн тэнгэрт хэт тод харагдаж, сансар огторгуйг дуран авайгаар судлах ажилд ноцтой саад учруулна хэмээн мэдэгдлээ.
| SpaceX сансарт нэг сая хиймэл дагуул байршуулж, аварга дата төв байгуулах зөвшөөрөл авлаа |
2026-11-27 13:40:16
2026-11-27 09:46:50
2026-11-25 10:23:08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-27 18:15:11
2026-11-27 15:53:40
2026-11-27 15:16:13
2026-11-27 13:40:16
2026-11-27 10:53:36
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд олон улсын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
2026-11-27 10:16:50
2026-11-27 09:46:50
2026-11-27 09:40:25
Улаанбаатарт 8 хэм хүйтэн, цас орохгүй
2026-11-27 07:22:00
Өр барагдуулах, гэр бүрэхэд сайн
2026-11-27 07:20:32