Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд олон улсын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд үүний 50 мянган айлын орон сууцыг газар чөлөөлөлтөд хамрагдсан өрхүүдэд олгохоор тооцсон. Энэ хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн газрыг чөлөөлж, барилгажуулах ажлыг төлөвлөж, 2027 онд нийт 26 мянга гаруй айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газраас барилгын төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж, дотоодын ААН-үүд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой юм.

Энэ хүрээнд АНУ-д төвтэй олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани болох “Alvarez & Marsal” манай улсад хэрэгжих барилгын төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлж, ХББОСЯ, ТОСК ТӨХХК-ийн удирдлагуудтай уулзан, санал солилцлоо.

Уулзалтад ХББОС-ын сайдын зөвлөх Д.Энхбаяр, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХ-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир, Захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Энхбаатар, “Alvarez & Marsal” LLC-ийн Төв Азийн бүсийг хариуцсан гүйцэтгэх захирал Дмитрий Пешнев-Подольский, дэд захирал Иван Новиков нар оролцлоо.

“Alvarez & Marsal” LLC нь АНУ-д төвтэй дэлхийн 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын зөвлөх үйлчилгээний компани юм. Тус компанийн зүгээс Монгол Улсад хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт босгох бүрэн боломжтой гэдгийг онцлоод, цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд олон улсын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0