Үхрийн цул мах өмнөх долоо хоногоос 854 төгрөгөөр өсөж 34,442 төгрөгт хүрэв

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, нийслэлд үхрийн цул мах килограмм нь 34422 төгрөг, үхрийн ястай мах 29690 төгрөг, хонины ястай мах 24368 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин хүнсний ногооны хувьд дотоодын төмсний үнэ 2310 төгрөгт хүрсэн бол өндөг 627 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 2529 төгрөгийн үнэ хүрэв.

Харин шатахууны үнийг авч үзвэл, АИ-92 автобензин литр тутам нь 3592 төгрөг, дизель түлш 5700 төгрөгийн үнэтэй байна.

May be an image of map and text


Үхрийн цул мах өмнөх долоо хоногоос 854 төгрөгөөр өсөж 34,442 төгрөгт хүрэв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ