ҮСХ: Үхрийн ястай махны үнэ 30,695 төгрөг болж буурчээ

Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үнэ 2026 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар өмнөх сараас 2.3 хувиар, өмнөх 7 хоногоос 2.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Гэсэн хэдий ч зарим төрлийн махны үнэ ханшид бууралт ажиглагдсаны дотор үхрийн махны үнэ бага зэрэг буурсан байна. Тодруулбал:

  • Үхрийн мах (ястай, кг): 30,695 төгрөг болж, өмнөх 7 хоногтой (30,804 төгрөг) харьцуулахад 0.4 хувиар буюу 109 төгрөгөөр буурчээ.

  • Үхрийн мах (цул, кг): 34,737 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийнхоо түвшинтэй харьцуулахад тогтвортой буюу өөрчлөлтгүй байна.

Энэ хугацаанд хонины мах (ястай) мөн 0.6 хувиар буурч 25,519 төгрөг болсон бол АИ-92 автобензин 18.2 хувиар, төмс 4.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

May be an image of map and text


ҮСХ: Үхрийн ястай махны үнэ 30,695 төгрөг болж буурчээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ