Нийслэл ₮2.5 тэрбумаар цас хайлуулах бодис худалдаж авна

Өвлийн бэлтгэл ажил эхэлж буй энэ үед Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, арилгах зориулалттай цас, мөс хайлуулагч бодис болон цас цэвэрлэгээний үйлчилгээ худалдан авах нийт 2.5 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Үүнээс Багц-1 болох халтиргаа гулгаа арилгах зориулалтын 600 тонн бодис нийлүүлэх хэсгийн төсөвт өртөг 700 сая төгрөгөөр батлагдсан байна. 

Тодруулбал, Тус тендер нь Багц-1 буюу "Халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис нийлүүлэх" чиглэлээр нийт 700 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр зарлагдсан байна. Техникийн тодорхойлолтод зааснаар нийт 600 тонн бодис авахаар төлөвлөсөн бөгөөд нэг тонн бодисын дундаж үнэ нь 1.16 сая орчим төгрөг болохоор байна.


Нийслэл ₮2.5 тэрбумаар цас хайлуулах бодис худалдаж авна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ