Зүүн Өмнөд Азийн Төв банкнуудын холбооны Сургалт, судалгааны төв (SEACEN)-өөс Бүгд Найрамдах Индонез Улсын Төв банктай хамтран 2026 оны 10 дугаар сарын 5–6-ны өдрүүдэд Индонез Улсын Бали хотноо зохион байгуулсан SEACEN-ийн 25 дахь удаагийн Гүйцэтгэх хорооны хурал (Executive Committee Meeting) болон Өндөр түвшний хурал (High-Level Conference)-д Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар оролцлоо. Монголбанк нь SEACEN-ийн гишүүн Төв банк бөгөөд тус байгууллагын Гүйцэтгэх хороонд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч төлөөлөн ажилладаг. Гүйцэтгэх хорооны хурлаар гишүүн Төв банкнуудын төлөөлөл ирэх жилийн сургалт, судалгаа, өндөр түвшний хурал болон бусад үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэл, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж, холбогдох санал, зөвлөмжийг нэгтгэв. Гүйцэтгэх хорооны хурлаар хэлэлцэж, зөвшилцсөн асуудлыг SEACEN-ийн Ерөнхийлөгчдийн зөвлөлийн (Board of Governors – BOG) жил тутмын хурлаар эцэслэн баталдаг.
Тус арга хэмжээнд Монголбанк оролцсоноор SEACEN-ийн ирэх жилийн үйл ажиллагааны чиглэл, сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ гишүүн Төв банкнуудын бодлогын зорилт, бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн салбарын хөгжлийн асуудлаар санал солилцож, харилцан туршлага судлах ач холбогдолтой. Хурлын үеэр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар Бүгд Найрамдах Индонез Улсын Төв банкны Дэд Ерөнхийлөгч Рикки П. Гозали-тай хоёр талын уулзалт хийсэн. Уулзалтаар Монголбанкны дунд хугацааны стратегийн зорилт, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хиймэл оюун ухааны (Artificial Intelligence) чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжийн талаар санал солилцлоо. Энэхүү уулзалт нь хоёр Төв банкны туршлага, мэдлэг солилцоог өргөжүүлэх, дижитал шилжилт болон хиймэл оюун ухааны хэрэглээний чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг эрэлхийлсэн ач холбогдолтой байв.

Монголбанк нь SEACEN-д 1999 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гишүүнээр элсэж, ууган гишүүдийн нэг болсон бөгөөд SEACEN-ийн гишүүнчлэл нь Монгол Улсын хувьд Монголбанк дангаараа төлөөлөл болдог олон улсын цорын ганц байгууллага юм.
| Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар SEACEN-ийн гүйцэтгэх хорооны хуралд оролцлоо |
2026-10-09 09:28:09
2026-10-07 14:56:49
2026-10-06 15:14:39
2026-10-12 16:31:13
2026-10-12 16:22:18
2026-10-12 15:04:37
2026-10-12 12:25:40
2026-10-12 11:47:32
2026-10-12 09:27:13
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
Үс шинээр үргэлжлэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-12 07:10:03
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
2026-10-11 09:12:26