Халхгол суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10-р сарын 08-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан.

 Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын тамгын газрын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллаж 10-р сарын 12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулсан.

 10-р сарын 14-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Халхгол суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ