Мөнгөний нийлүүлэлт 56.8 их наяд төгрөгт хүрч, төгрөгийн хадгаламж өсөв

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2026 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 56.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 13.3 их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 6.1 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.9 их наяд төгрөгөөр, валютын харилцах 3.7 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2026 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.8 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх сараас 22.1 тэрбум төгрөгөөр буурчээ. Төгрөгийн хадгаламж 2026 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 800.6 тэрбум төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийн 23.8 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 5.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 463.9 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 174.3 тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  


Мөнгөний нийлүүлэлт 56.8 их наяд төгрөгт хүрч, төгрөгийн хадгаламж өсөв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ