Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилсан байна. Ц.Сайхандэлгэр нь тус суманд 30 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ажиллахдаа сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлж, авлига авсан болох нь тогтоогджээ.
Энэ хэрэгт ЭХЯ-ны албан тушаалтнууд, ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд холбогдож тэднийг холбогдуулан шалгаж эхэлжээ.
Ц.Сайхандэлгэр нь авлигын мөнгөөрөө “Lexus 600” маркийн машин худалдан авсан байсныг хураасан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Тэрээр Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгч, ЗДТГ-т хэлтсийн дарга зэрэг олон албан тушаал хашиж байсан бөгөөд төрийн албаар хөлжсөн нэгэн гэгддэг байна.
Цагдаагийн байгууллагаас Эрчим хүчний яамны байранд шалгалтын ажиллагаа явуулан тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр, гэрт нь нэгжлэг хийсэн байна
Тодруулбал: Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авсан ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нь гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу баригдаагүй байгууламжийг улсын комисст хүлээн авах шийдвэр гаргаж, авлига авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Түүнийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл байгаа ба энэ асуудалд ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд шалгагдаж байгаа ажээ.
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ |
2025-09-11 20:39:56
2025-09-11 18:25:39
2025-09-10 09:04:08
2025-09-11 20:39:56
2025-09-11 20:39:56
2025-09-11 18:25:39
2025-09-11 17:43:42
2025-09-11 13:55:59
2025-09-11 12:25:26
2025-09-11 12:00:38
2025-09-11 11:44:43
2025-09-11 11:18:42
2025-09-11 10:47:39
2025-09-11 10:36:28
2025-09-11 10:13:44
2025-09-11 09:35:11
2025-09-11 09:17:29
2025-09-11 07:43:28
2025-09-11 07:41:08
2025-09-10 20:41:31
2025-09-10 18:01:23
2025-09-10 17:46:20
2025-09-10 16:40:43
2025-09-10 14:38:59
2025-09-10 13:57:18
2025-09-10 12:13:01
2025-09-10 11:44:18
2025-09-10 11:31:17
2025-09-10 11:19:56
2025-09-10 10:32:38
2025-09-10 10:24:23
2025-09-10 10:24:12
2025-09-10 10:01:25
2025-09-10 09:36:27
2025-09-10 09:04:08
2025-09-10 08:01:54
2025-09-10 07:59:15