Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНАСАУ байгуулагдсан өдөрт зориулан хэлсэн үгэндээ хилийн чанад дахь Хойд Солонгосын цэргүүд болон ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг цохон тэмдэглэсэн тухай тус улсын төрийн хэвлэл KCNA лхагва гарагт мэдээлжээ.
"(Би) хилийн чанад дахь цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн генералууд, цэргийн офицерууд, цэргүүдэд халуун мэндчилгээ дэвшүүлье" гэж Ким хэлжээ.
Ким мөн Пхеньянд үйлдвэрлэл болон бусад салбарт хувь нэмрээ оруулсан иргэдтэйгээ зураг татуулсан гэж KCNA мэдээллээ.
Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг энэ сард Украины эсрэг дайнд ОХУ-ын талд тулалдахаар илгээсэн Хойд Солонгосын 2000 орчим цэрэг амь үрэгдсэн гэж тооцоолсон. Тус агентлаг Хойд Солонгос дахин 6000 цэрэг оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 1000 орчим цэрэг аль хэдийн Орост очсон талаар мэдэгдсэн.
Ким БНХАУ-д энэ сард болсон хамгийн том олон талт дипломат арга хэмжээнд оролцох үеэр Ши Жиньпин, Владимир Путин нар ойр дотно харилцаатай байхаа амласан.
БНАСАУ үүсгэн байгуулагдсан өдрөө буюу есдүгээр сарын 9-ний өдрийг бүх нийтийн бүжиг зохион байгуулж, салют буудуулан тэмдэглэжээ.
| Ким Жон Ун хилийн чанад дахь цэргүүдэд БНАСАУ байгуулагдсан өдрийн мэндчилгээ дэвшүүлэв |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38