Хонь: Зохион байгуулах авьяас чадвар өндөр байна. Бусдад итгэл үнэмшил төрүүлэх хандлага өндөр байна. Удаан хугацаанд ойлголцож чадахгүй байсан хүмүүстэйгээ хэл амаа ололцоно. Ажил хэрэгтээ шаардлагатай хүмүүсийг нь татан оролцуул. Гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжгүй байж магадгүй. Сайн танихгүй хүнд бүү итгэ. Таны шинэ төсөл төлөвлөснөөс их мөнгө зарцуулна. Хууль бус явдлаас зайлсхий. Бусдын ямар ч сайхан саналыг сайтар судалж байж, хариу өг. Нөөц бололцоо болон оюун ухаанаа шинэлэг салбарт хүч сориход ашигла. Шийдэмгий үйлдэл болон ухаалаг сонголтын хослолоор санхүү материаллаг байдал сайжирна. Гэхдээ өөрийн боломжийг одоогийн нөхцөлд хэтрүүлж бүү үнэл. Бусад хүмүүстэй дотносох, эрх тэгш ярилцахад зөн билэг, эелдэг зан тань тус болно. Нягт нямбай бэлтгэсэн урт хугацааны төлөвлөгөөгөө сайн баримтал. Долоо хоногийн сүүл рүү санаачилгыг гартаа авахгүй бол таны саналуудыг хүмүүс дэмжихгүй бололтой. Хүнд итгэдэггүй, дотогшоо бодолтой хүмүүсийн хувийн харилцаа муугаар эргэж болзошгүй. Гадаад үзэмж биеэ авч явах тал дээр анхаар. Бүтээлч зүйлээр гэр бүлээ баярлуулах үйлдэл хий. Хайр дурлал, зүрх сэтгэлийн харилцаанд найдвартай байдалд илүү анхаарал хандуул. Хайрласан хүн тань таны итгэлтэй хамтрагч, найдвартай түшиг тулгуур байх болно. Эрүүл мэндээ анхаар. Хоолоо тохируулахгүй бол өвдөж болзошгүй. Эрүүл мэндээ юунд ч ялагдахгүй гэж бодох нь алдаа болно. Ялангуяа залуу хүмүүс эртнээс эрүүл амьдралын хэв маягийг сонго. Энэ үед ажлын чадвар эрүүл мэндийн асуудалтай нягт холбоотой байна.
Үхэр: Зарим хүмүүс хөлсөө дуслуулан ажиллах шаардлагатай болно. Ажлын ачааллаас болж бие тавгүйтэх байдал илэрнэ. Биеийн дархлаа муудах байдал ажиглагдана. Амьдралын хэмнэлээ тогтворжуулахад анхаар. Сурч мэдэх, амжилтад хүрэх хүсэлтэй хэн бүхнийг од эрхэс зоригжуулах болно. Өөрийнхөө аз хийморьт итгэж болно. Гэхдээ асуудалд хэт өөрийнхөө байр сууринаас хандаж болохгүй. Таны ажил хэрэг сайжрах ч санхүүгийн байдал тогтвортой болох асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт цаг үеийн нөхцөл байдлаас хамаарсан өөрчлөлт оруулах нь зөв болно. Өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс бусад хүмүүсийг хүлээсэн үүргээ биелүүлэхийг хатуу шаардах хэрэгцээ гарна. Хувийн мөрөөдлөө биелүүлэх өвөрмөц зүйлийг сорьж үзээрэй. Харилцаа холбоо тогтоох, уран бүтээлийн уулзалт зохиох зэрэгт таатай байна. Долоо хоногийн сүүл рүү ихэнх хүмүүс ажил хэрэгтээ холбоотой асуудлаас хялбархан гарч чадна. Үүнд таны мэдлэг чадвар түлхүү нөлөөлнө. Амьдралд алдаж онох зүйлүүд зөндөө гарсан ч зөвхөн урагшаа харж амьдрах чадвар өндөр байна. Бусад хүмүүсийн сайхан сэтгэлээр үзүүлэх ямар нэг тусламжаас татгалзах шаардлагагүй. Шийдвэрийг хамтдаа сууж олон талаас нь ургуулан бодож гаргах хэрэгтэй. Бусдын сонголтыг хүндэтгэж, сул талыг нь уучилж чадаж байвал хайрын харилцаа аяндаа бат бөх болно. Хосууд харилцан нэг нэгийгээ нөхөж байж аз жаргалтай болно. Хувийн амьдралд чухал үйл явдал тохиох магадлалтай. Тохилог байдалд тансаг буйдан дээр амрах хүсэлтэй хүмүүс азтай боломжоо алдах магадлалтай. Архи, согтууруулах ундаанд дурлах үзэгдэл илэрч магадгүй байна. Жижиг сажиг таагүй явдлаас болж бүү сандарч тэвд. Өөрийгөө бусдаас дээгүүр тавих эрмэлзлэлээсээ таашаал авна. Гэхдээ хувиа хичээсэн байдал гаргах хэрэггүй.
Ихэр: Санхүү болон материаллаг тусламж авах магадлалтай. Энэ нь танд орчин нөхцөлөө сайжруулахад тус дэм болно. Цаашид илүү нийтэч байж, сонирхлынхоо хүрээг өргөсгө. Шинэ ажил хэрэг эхлэхэд тус болох харилцаа холбоо тогтооно. Ажил хэргийн амжилтад өндөр зохион байгуулалт чухал нөлөөтэй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Төрийн үйлчилгээтэй холбоотой ажил төрлийн асуудлууд хүндрэлтэй байх болно. Хэрвээ боломжтой бол хүнд суртлаас аль болох зайлсхий. Гадаад өнгө төрхдөө анхаар. Гэхдээ хэт хээнцэр байдалд шунахгүй байж чадвал сэтгэл санааны тогтвортой байдлаа хадгалах зөв алхам болно. Санаандгүй хайрын учралд толгой эргэж болзошгүй. Зөв шийдвэр гаргахгүй бол гэр бүлийн амьдрал хэвийн бус болно. Амьдралын зарим нөхцөл байдлаас болж өөрийгөө ганцаардаж байгааг ойлгоно. Боломжоороо найз нөхдийнхөө дунд орж, санал бодлоо солилц. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр бусдыг өөртөө татах, итгэн үнэмшүүлэх чадвар их байна. Танд мэргэжлийн авьяас тод илэрнэ. Авьяас чадвараа зөв үйлд ашигла. Харин элдэв шунахайн зорилгоор өөрийн давуу талыг ашиглавал хүндрэл бэрхшээл аяндаа бий болно. Худал мэдээлэлд төөрөлдөхөөс болгоомжил. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, хувийн ёс суртахуунаа нийгмийн нөлөөнөөс хамгаал. Бусдыг удирдаж, хянаж байх хүслээ ил гаргавал чухал хүмүүстэй сөргөлдөөнд хүргэж болохыг анхаар. Гэр бүлийн хүрээнд гарсан маргаанд бусдыг татан оруулах хэрэггүй. Хэт сэтгэлийн хөөрөл амьдралыг тань тогтворгүй болгох тул биеэ барьж сур. Та зарим нэг шийдвэрийг зөвхөн өөрийн үзэмжээр гаргах хүсэлтэй байгаагаас болж гэр бүлд зөрчил үүсэж мэднэ. Бусдыг сонсох хүлээн зөвшөөрөх чадвартай байх нь чухал байна.
Мэлхий: Уран бүтээлч хүмүүст таатай. Урлаг, уран зохиол судлахад тааламжтай. Шинэ хэрэгцээтэй эд зүйл худалдан авбал таашаал авах болно. Гэхдээ санхүүгийн тооцоогоо сайн хий. Нөлөө бүхий хүмүүсийн дарамттай хамааралд орох аюул байгааг анхаар. Ажил хэргийн төлөө бүхнээ зориулах эсэх нь таны асуудал ч эргээд буух эрсдэлийг эртнээс тооц. Чөлөөт цаг гарган өөрийгөө хөгжүүлэх зүйлд зарцуулах хэрэгтэй. Та хувийн ур чадвараа сайжруулж чадна. Таны ажил хэргийн амжилт нь нийгмийн байр суурьтай холбоотой байх болно. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд дэргэдээ байгаа хүмүүсийн итгэлийг буруугаар ашиглаж болохгүйг сана. Хайр дурлалын харьцаа харилцан итгэлцэл дээр тулгуурлана. Тааламжтай хүнтэй танилцаж магадгүй. Нэр хүндтэй хүмүүс олон нийтийн анхаарлын төвд байх болно. Сэжиг бүхий хүмүүсээс тусламж бүү гуй. Янз бүрийн буяны байгууллагатай холбоотой ажил хэрэг идэвхтэй байна. Өөрийн дотоод зөнд итгэ. Долоо хоногийн сүүл рүү төрөл бүрийн бичиг баримт бүрдүүлэх болон албан ажлын харилцааг сайжруулах зэрэг ажлуудыг амжилттай шийдэж чадна. Харин эцэг эх, үр хүүхэдтэй холбоотой асуудалд сайн анхаарах хэрэгтэй. Та өөрийн дадал туршлагаа хувийн амьдралын тодорхой асуудал шийдэх болон мэргэжлийн үйл ажиллагаанд үр бүтээл гаргах зэргийн аль алинд нь ашиглах боломжтой. Харин таны хэт болгоомжтой хуучинсаг үзэл амжилтад тодорхой саад болж болзошгүй. Чухал гэрээ байгуулахад судалгаа сайн хийсэн бол тохиромжтой цаг үе байх болно. Ойр дотнынхоо хүмүүсийн таагүй үйлдлийг та шүүн хэлэлцэнэ. Эрч хүчтэй байх боловч муу санаат хүмүүсийн явуулгаар таны нэр төр унах магадлалтай. Шинэ хүмүүстэй танилцахаа зайлсхийж, найз нөхөдтэйгөө харьцахдаа ч биеэ сайн барь.
Арслан: Уран бүтээлч хүмүүст авьяас чадвараа гаргах сайхан боломж олдоно. Ур чадварыг үнэлэх болон хүмүүнлэг хандлага ихсэх тул та сайхан хүслээ олонд таниулна. Эелдэг тайван, итгэлтэй хүлцэнгүй байдал таныг бусад хүмүүстэй ойлголцоход дөхөм болгоно. Чухал ажил шийдэхийг ялимгүй хойшлуулахад гэмгүй. Шинэ долоо хоногийг аядуу тайван эхлэх хэдий ч ажил хэрэг тань аяндаа цэгцэрнэ. Сэтгэл санаагаа маш тайван тогтуун байлга. Ажлын ачаалал ихсэж хувийн амьдралдаа зориулах цаг зав бараг гарахгүй бололтой. Гэхдээ ажил дээр таны нэр хүнд дээшилнэ. Цагаан хэл амнаас болгоомжил. Бизнес эрхлэгч хүмүүс зарим ивээн тэтгэгч эсвэл хөрөнгө оруулагчаа алдах магадлалтай. Элдэв хов жив, атаархлыг бүү тоо. Шашин шүтлэгийн асуудлууд ажил хэрэгт хүчтэй нөлөөлнө. Долоо хоногийн сүүлээр дарга удирдлагатай санал зөрөлдсөн асуудлыг бүү гүнзгийрүүл. Танд зөв мэдрэмж аз болон амжилт авч ирнэ. Та бүх зүйлд хянамгай хандаж мөнгөө юунд зарцуулахаа сайтар тооцоолох хэрэгтэй. Хувийн амьдралын ирээдүйг бодитоор олж хар. Үр хүүхдүүддээ хөрөнгө мөнгө бус мэдлэг боловсрол өвлүүлэхийг хичээ. Эцэг эхчүүд үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга барил олж авахад анхаар. Тэднийг өөртөө итгэлтэй хүн болгохыг хүсэж байгаа бол байнга бүү зэмлэ. Зарим үед сайн магтаж урамшуул. Гэр бүлийн сайхан уур амьсгал, ойр дотнын хүмүүсийн инээд баясал танд тавьсан зорилгоо хэрэгжүүлэх үндэс суурь болохыг ойлго. Гэнэтийн асуудлууд тулгарсан ч сандарч тэвдэх хэрэггүй. Санаандгүй учралууд, гэнэтийн мэдээлэл зэргийг тэвчээргүй хүлээн авах нь дараа нь уучлалт хүсэх, алдаагаа засах шаардлагатай байдалд оруулна. Өмнө нь гомдоосон хүнийг уучлах сэтгэлийн тэнхээ хэрэгтэй үе.
Охин: Уран бүтээлч хүмүүс ажлын олз омог арвин байна. Хүрсэн үр дүндээ сэтгэл хангалуун, аз жаргалаар дүүрэн байна. Гэхдээ амжилтдаа тайвширч, бардамнаж болохгүй. Нэг хэвийн арга барилыг тойрон бүү эргэлд. Амьдралын идэвх өндөр байх тул амжилтад хүрэх замыг хөнгөвчилж өгнө. Харин өөрт хамааралгүй зүйлст бүү оролц. Зарим хүмүүс хүсэл мөрөөдлөө сул тавьж, ирээдүйгээ хувь заяандаа даатгах нь алдаа байх болно. Амьдралын зам төөргийг тань дээд тэнгэрээс удирдана гэж их найдах хэрэггүй. Хөнгөн хуумгай, бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Аливаа бэрхшээлийг сэтгэлийн хатаар даван гарах боломжтой. Хариуцсан ажил дээрээ мэргэжлийн ур чадвараа зохих ёсоор нь үнэлүүлэхийг хичээ. Урьдын гаргасан хүчин чармайлт тань хамт олны зүгээс үнэлэгдэж алдар нэр болон амжилт олох боломж гарна. Гадаад төрх сэтгэл булаам байх бөгөөд хайрын харилцаа романтик байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тал дээр ядах юмгүй байна. Амрах, хөгжилдөх цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Бусдаас магтаалын үгс болон тааламжтай бэлэг хүлээх авах бололтой. Долоо хоногийн сүүл рүү шийдэхэд бэрх ажлыг түр хойшлуулж, өөр асуудал барьж ав. Урт удаан хугацаанд таныг гацааж байсан зүйлсийн учрыг олж, ухамсарлах бололтой. Муу санаатай өрсөлдөгчөөс болгоомжил. Нөлөө бүхий хүмүүст худал мэдээлэл очвол таны ажил хэрэгт багагүй саад учруулна. Богино хугацаанд амжуулах хэрэгтэй ажил хэргийг яаран хийх нь үр дүн муутай. Бүх зүйлийн жинхэнэ шалтгаан нь далд нуугдаж байх төлөвтэй байна. Өөрийн боломжоо хэтрүүлж бүү үнэл. Сонирхдог зүйлээрээ өөрийгөө завгүй байлга. Залуу хүмүүс сайн суралцахад тус болох үйл явдалтай учирна. Бизнес эрхлэгч нар ажил хэргээр ойр зуур зорчих бололтой. Нүүдэл хийвэл шинэ газар төвхнөхөд тус болох хүмүүстэй харьцаа тогтооно.
Жинлүүр: Таагүй асуудлууд удахгүй шийдэгдэнэ. Хэрэгцээтэй зүйл худалдан авах нь таатай санагдах боловч хэт үнэтэй эд хөрөнгө бүү худалдан ав. Алсдаа хэрэггүй байна. Эсвэл ямар нэг гологдол илэрнэ. Таны ажлын үр дүнг өндрөөр үнэлж материаллаг байдал дээшилнэ. Ажиллах хүсэл эрмэлзлийн гол хөдөлгөгч хүч нь материаллаг байдлын өсөлт ч өөрийн дур сонирхлыг бас бодох хэрэгтэй байна. Үүрэг даалгавраа ганцаараа биелүүлэх сонирхолтой байсан ч хамтын ажилд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг од эрхэс зөвлөж байна. Уран бүтээлийн ажлын үр дүнгээ харуулах сайхан нөхцөл бүрэлдэнэ. Харин бусдаас онцгойрох гэж их хичээх хэрэггүй. Энэ үед нэгэн хэвийн уйтгартай ажил танд зохихгүй. Уйтгартай ажлыг та үр дүнтэй гүйцэтгэж ч чадахгүй. Гэхдээ адал явдал хайсан ч сахилга бат болон итгэл найдвартай байдлын хослол маш чухал шүү. Танд шинэ удирдагч эсвэл хамтрагч гарч ирэх магадлалтай байна. Долоо хоногийн сүүл рүү урьдын тасарсан харьцаа сэргэх хандлага ажиглагдана. Бат бөх амьдралын үндэс суурийг буй болгох боломж гарна. Танд гэнэтийн үйл явдал тохиолдвол өөрийн зөв гэдэгт эргэлзээгүй тохиолдолд л шийдвэр гарга. Ганц бие хүмүүс олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол хэн нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Харин тууштай тогтвортой харилцаа үүсэх эсэх нь эргэлзээтэй. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс сонирхолтой санал хүлээн авна. Төлөвлөсөн ажлын биелэлт сэтгэлд хүрэхгүй байгаа нь зарим гэрээний асуудлаас болох бололтой. Ажлаа зөв хуваарилан, бусдын зөв дэмжлэгийг ашиглавал бэрхшээлийг хурдан хугацаанд шийдэж чадна. Өөрчлөлт хийхээр шийдсэн хүмүүс амжилтад хүрэх алхмаа хийнэ. Хэт их улайрах нь эргээд эвгүй байдалд оруулна. Гадаад төрхдөө санаа зовох бололтой. Хэт их хоолоо сойж, илчлэг багатай хүнс хэрэглэснээс галбираа хадгалах боловч эрч хүч, биеийн дархлаа буурах байдал үүснэ.
Хилэнц: Харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн анхаар. Харилцагч нартайгаа нүүр тулж харьцахад тохиромжтой цаг үе бөгөөд таны нэр хүнд бэхжих болно. Ажил дээр тун тухгүй байдлыг мэдэрнэ. Зарим үйл явдал таныг зөрүүд, дураараа болгож харагдуулна. Муу санаатнуудын далд нууц явуулга ил болно. Хамт олонтойгоо ярилцаж, буруу үзэл санааг илчил. Өөрийнхөө бодол, сонирхлоор бүхнийг хийлгүй бусдын зөвлөгөөг сонсох нь байдлыг сайжруулна. Хувийн амьдралынхаа талаар хэт сэтгэлийн хөөрлөөр дэлгэх нь танд муугаар эргэж болзошгүй. Гэр орондоо засвар хийх ажлыг эхлүүлэх нь сайн үр дүн авчирна. Барилгын материалуудыг сонгохдоо чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй талыг эрхэмлэ. Шинэ гэр ахуйн бараа худалдаж авах нь танд таалагдана. Мөн үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөх хэрэгтэй. Сурч боловсрох хүсэл тэмүүлэлтэй хүмүүс зохих ёсоор шагнагдана. Та магтуулах гавьяатай байсан ч өөрийгөө үнэлэх үнэлгээгээ бүү хэтрүүл. Долоо хоногийн сүүл рүү урлагийн салбарт ажиллагсдад таатай байна. Олон хүнд таалагдах бүтээл төрөн гарна. Хуучин танилууд сайн тусална. Харин сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Эргэн тойронд болж буй бүх зүйлд бүү анхаар. Танаас шалтгаалахгүй зүйлийг зүгээр л орхиж сур. Зарим сөрөг хандлагаас болж гэнэтийн зардал гарч магадгүй. Хайр сэтгэлийн асуудал чухал байна. Романтик харьцаагаа таслах эсвэл илүү шинэ түвшинд гаргах сонголт тулгарна. Зүрх сэтгэлээ сайн сонсохыг од эрхэс зөвлөж байна.
Нум: Хэрэв та эрч хүчээ зөв зарцуулахгүй бол ажлын хэмнэлээ алдана. Сэтгэл санааны өөдрөг байдлаа бүү алд. Таны чөлөөт сэтгэлгээ үнэнч үзэл үнэлэгдэх болно. Төлөвлөсөн ажилд ямар нэгэн саад тотгор учирвал та өөр арга зам хайж эхэлнэ. Энэ үед өвөрмөц шинэ тактик танд амжилт авчирна. Мөн шийдэмгий шургуу байсан ч шаардлагатай нөхцөл байдалд буулт хийх мэдрэмжтэй бай. Өөртөө итгэлгүй, эргэлзээтэй нөхцөл үүсвэл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй тул үл биелэх мөрөөдөлд автах магадлалтай. Хий хоосон мөрөөдлөө зүгээр л орхиж, зөн совиндоо итгэ. Мөн танд нэр нөлөөтэй хүмүүсийн дэмжлэг зөвлөгөө, хуримтлуулсан туршлага хэрэгтэй байна. Хамт олны уур амьсгал мэдэгдэхүйц сайжирч, ажил хэрэгч харилцаа эргэн тойрон хүрээлсэн байна. Шинэ хүмүүстэй танилцах нь эрч хүч, урам зоригоор тэтгэх болно. Нэмэгдэл орлогын эх үүсвэр олох болон шинэлэг үйл ажиллагааны төрөл судлах зэрэг үйл ажиллагаа амжилттай болно. Долоо хоногийн сүүл рүү гадаад оронд зорчих бол виз, тасалбар зэрэгтэй холбоотой хүндрэл учирч болно. Ээлжийн амралтаа авахаар зэхэж байсан бол саад тотгор учирна. Гэнэтийн таагүй явдлаас болж найз нөхөрлөлийн харьцаанд сэв сууж магадгүй. Бусадтай хурц ширүүн зан авир гаргалгүй, болгоомжтой харьц. Халдварт өвчин тусахгүй байх арга хэмжээ ав. Гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт байх хэрэгтэй гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. Сэтгэлийн хөөрөл их байх нь халуун дотно байдлыг хүйтэн хөндий болгох магадлалтай. Зав гарган амарч, шинэ эрч хүчээр өөрийгөө сэлбэ. Дотоод сэтгэлийн тайван байдлаа хадгалан, зарим үйл явдлыг зөнд нь орхиж сур. Өөрийн ур чадвараа зөвхөн шийдвэрлэх ач холбогдолтой үед л гарга. Зарим тодорхойгүй асуудалд уран сэтгэмжээ ашигла.
Матар: Танд өгсөн сайхан амлалтууд одоохондоо зөвхөн цаасан дээр байна. Таны эрч хүч эерэг энерги бага болсноос бусдын ятгалгад орох магадлалтай байна. Таны хүрээлэлд орж ирсэн шинэ хүмүүстэй болгоомжтой харьцаарай. Найдваргүй хүмүүс таны болгоомжгүй байдлыг ашиглан хор хохирол учруулна. Хорт зуршлуудаасаа салж амьдралын эрүүл хэв маяг сонгох юм бол эрүүл мэнд сайжрах болно. Холоос ирсэн мэдээлэлд шууд итгэх нь алдаа гаргах үндэс болно. Өрсөлдөгч нартайгаа хийсэн тэмцэлд ялалт байгуулж чадна. Гэхдээ ил гаргах ямар ч сэтгэлийн хөдөлгөөн хэрэггүй. Магтаал ирсэн ч өөртөө ихээхэн хариуцлага оногдож байгаа гэдгээ санаж явахыг од эрхэс зөвлөж байна. Далд нөөц бололцоогоо нээн хэрэгжүүлэхэд таатай үе. Хувь заяаны гэнэтийн эргэлтэд бэлэн бай. Алдаа гаргахгүй байх ёстой тул ухаан бодлоо цэгцэлж, хийх үйлдлээ эргэцүүлэн бод. Санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй тул хэрэгцээгүй эд зүйл худалдан авах, найдваргүй зээл өгөх зэргээс зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү дарга удирдлагуудтай зөрчилдөх шийдвэрт бүү оролц. Таны талаар буруу ойлголтыг зарим хүмүүст төрүүлэх аюул байна. Шинэ ажил эхлэх бол өмнө хийсэн ажлынхаа үр дүнг эхлээд харж байж шийдвэр гарга. Ажлын стрессээ сайн тайл. Энэ хэвээр байвал уур гомдлоос болж эрүүл мэнд муудаж магадгүй. Иог бясалгал хийж, зорилготой ирээдүйд чиглүүлэх ном зохиол унш. Ойр дотнын хүмүүстээ удаан хугацаанд мартагдахгүй арга хэмжээ зохион байгуул. Ойр дотнын хүмүүс тань анхаарал халамж хүсэж байна. Эцэг эхдээ анхаарал хандуул. Тэдэндээ сэтгэл санааны болон материаллаг тусламж үзүүл. Хоол боловсруулах систем эмзэг байна. Эрүүлжүүлэх эмчилгээнд тохиромжтой үе. Аль болох амар тайван бай. Өөрийгөө хүрээлсэн муу бодлоос сал.
Хумх: Удирдах ажилтай хүмүүс хамт олноо зөв удирдсаны үр дүнд оновчтой үйл ажиллагаа зохион байгуулж чадна. Бизнесийн түншлэлээ өөрчлөхөд тохиромжгүй үе. Амьдралын хэв хэмжээний тухай үзэл бодол тань тодорхойгүй байна. Тооцоогүй зүйлд аз турших хэрэггүй. Бодлогогүй хөрөнгө оруулалт багагүй мөнгө алдахад хүргэнэ. Тансаг хэрэглээ, үнэт эдлэлд мөнгө үрэх хэрэггүй. Өнгөний сайханд татагдах бололтой. Зугаа цэнгэлийн асуудалд анхаарлаа хэт төвлөрүүлэх хэрэггүй. Өчүүхэн төдий алдаа гаргахад л танд санхүүгийн таагүй байдал үүснэ. Танд хүчтэй мэдрэмж төрүүлэх зүйл олон байх бөгөөд бүгдтэй нь тэмцэхэд бэрх байна. Хүмүүсийн атаархал ихсэх тул болгоомж илүүдэхгүй. Гэр бүлийн харилцаанд сэтгэл зовоох зүйл гарна. Залуу хосуудын харьцаанд нэгэн хэвийн уйтгартай уур амьсгал бий болсон мэт санагдана. Ойр дотнынхоо хүмүүстэй илэн далангүй ярилцах цаг зав гарга. Долоо хоногийн сүүл рүү огцом өөрчлөлтөд нас тогтсон хүмүүс дасан зохицоход хэцүү байна. Харин шинэ цагийн өөрчлөлтөд залуу хүмүүсийн үйл ажиллагаа амархан зохицож чадна. Урлагийн хүмүүс танилын хүрээгээ тэлж, олонд нэртэй болно. Таны гадаад төрх, сэтгэл татам инээмсэглэл бусдыг өөртөө татна. Эмх замбараагүй байх тул эрч хүчээ төвлөрүүлэхэд төвөгтэй байх болно. Энэ үед ихэнх хүмүүс амьдарч буй орчноо утга учиртай байлгахыг хүснэ. Гэр орон, байр сууцаа шинэчлэн засах ажилд анхаарлаа чиглүүл. Зарим хосуудын харилцаа бүтэлгүйтэх хандлагатай байгааг анхаар. Атаархал, хардалт үүсэх ч боломжийг бүү алд. Бусдын санал бодлыг хуваалцах хэрэгтэй ч, тэдний асуудлыг хүндээр хүлээж авч хэрэггүй.
Загас: Санамсаргүй худалдан авалтаас болж санхүүгийн байдал муудах магадлалтай. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харьцаанд алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, уучлал гуйхгүй бол хүнд байдалд орно. Хувийн амьдралд нь өөрчлөлт гарсан хүмүүсийн эрүүл мэнд муудаж болзошгүй. Бусдыг туслахыг хүлээлгүй өөртөө байгаа бүх боломжоо дайчил. Бусдын тогтоосон хууль дүрмийг дагах нь таныг багагүй стрессдүүлнэ. Болж буй явдлыг бодитоор үнэлж, ойр дотнынхондоо элэгсэг хандах нь сөрөг хандлагуудыг даван туулахад тусална. Ажил хэрэгт өөрийн зохион байгуулах авьяасаа ашигла. Хувийн ч албаны ч ажилд идэвх санаачилгатай бай. Шинэ танилтай болох боломж гарна. Бусдаас суралцах боломжийг бүү алд. Од эрхсийн нөлөөгөөр саруул ухаантай, алсын хараатай байна. Мөн зөн совин өндөр байх магадлалтай. Архаг өвчин сэдрэх халдвар авч болзошгүй байна. Бие организмынхаа ямар ч өөрчлөлтөд туйлын анхааралтай хандахыг од эрхэс танд зөвлөж байна. Өдөр тутмын ач холбогдол багатай ажил хэрэгт хамаг цагаа зориулахаас зайлсхий. Сэтгэл санаагаа аль болох тайван байлга. Долоо хоногийн сүүл рүү дотроо бодож тунгаахаасаа өмнө хэлж ярих зан ааш цухалзана. Тухайн нөхцөл байдалд ямар үг хэл хэрэглэх, биеийн хэлэмж гаргах зэргээ сайтар анхаар. Итгэж явсан зүйл бүтэлгүйтэхээс болж амьдралдаа урам хугарах явдал гарахыг үгүйсгэхгүй. Биеэ барьж, тэвчээртэй бай. Хэрвээ ухаалаг байж чадвал урт удаан хугацааны аз жаргал ирэх цаг үе. Энэ үед олон нийтийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой. Бусдаас үнэтэй зөвлөгөө авна. Эрүүл агаарт сайн зугаал. Боломж гарвал байгалийн сайхныг харж бай. Энэ нь танд саруул ухаан, урт насыг бэлэглэнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалд бэлэн бус байвал энэ талын асуудалд орооцолдоод хэрэггүй. Шударга үнэнч зангаар эрс шийдвэр гаргаж болзошгүй. Хайр сэтгэлийн асуудалд том үүрэг гүйцэтгэх тааламжтай мэдээ авна.
Энэ долоо хоногийн зурхай |
2025-06-10 15:37:26
2025-05-20 11:27:22
2025-02-17 14:23:31
2025-08-27 15:05:34
2025-08-27 13:54:48
2025-08-27 13:48:12
2025-08-27 13:27:13
2025-08-27 12:48:10
2025-08-27 12:30:49
2025-08-27 11:41:34
2025-08-27 11:06:36
2025-08-27 10:52:50
2025-08-27 10:06:09
2025-08-27 09:50:22
2025-08-27 09:47:06
2025-08-27 09:40:35
2025-08-26 17:43:04
2025-08-26 16:11:47
2025-08-26 15:26:54
2025-08-26 14:40:22
2025-08-26 14:32:10
2025-08-26 14:04:40
2025-08-26 12:58:04
2025-08-26 12:30:39
2025-08-26 12:19:00
2025-08-26 12:12:04
2025-08-26 12:05:35
2025-08-26 11:53:00
2025-08-26 11:43:26
2025-08-26 11:35:06
2025-08-26 11:13:08
2025-08-26 11:11:33
2025-08-26 10:59:59
2025-08-26 10:42:42
2025-08-26 10:37:36
2025-08-26 10:12:11
2025-08-26 09:54:31