Г.Одонцэцэг: Хавар хоол, хурьцлыг багасгаж, 45-аас дээш насныхан үйлдэхгүй бол сайн

Хавар, зуны улиралд хоол, хурьцлыг багасгаарай. Учир нь хавраас зуны дунд сар хүртэл аажмаар хүний биеийн галын илч багасаад, бодисын солилцооны эрч буурна. Энэ саруудад хоолны хэмжээг ихдүүлэх, хүнд хоол идэхэд буурч доройтсон галын илчээр шингээж дийлэхгүй. Үүний улмаас бадган сальс ихсэх, эс шингэх тэргүүтэй ходоод, хоол боловсруулах эрхтнүүд өвчилнө. Хүний биеийн цус, мах булчин, өөх тослог, яс, чөмөг, дуслын төлжилт буурах учраас энэ саруудад хурьцлын үйлийг багасгана. Хэрэв хурьцлын үйлийг хэтрүүлвэл дуслын шим, цаашлаад чөмөгний, ясны шим гэх мэт долоон тамирын шим барагдана, хий хямарна, ялангуяа 35-аас дээш насанд хөгшрөлтийн явцыг түргэсгэнэ. Улирал, бие махбодын харилцан нөлөөлөлтэй уялдуулан хаврын эхний хоёр сар, намрын саруудад хурьцлын үйлийг хоёр хоног өнжөөд 1 удаа үйлдэнэ. 45-аас дээш насанд үүнээс бага байвал сайн. Хаврын сүүл сар, зуны эхэн, дунд саруудад бодисын солилцооны эрч туйлдаа хүртэл доройтдог учир хурьцлыг хагас сард 1 удаа үйлдэнэ. 45-аас дээш насанд үйлдэхгүй байвал бүр сайн. Ийнхүү улирлын мөн чанар, бие махбодын харилцан нөлөөлөлтэй уялдуулан хурьцлын үйлийг дээрх мэтээр үйлдэх нь эрүүл мэндийн чухал ач холбогдолтой. Ялангуяа уруу арилгагч хийн гэмээр үүсдэг бөөр, давсаг, түрүү булчирхай, умайн өвчлөлөөс урдчилан сэргийлнэ. Дуслын шимийг барж алдалгүй залуу, эрч хүчтэй байхад чухал нөлөөтэй.

Манба Дацан Бодь Сэтгэлтэн УАУ-ы нэгдсэн эмнэлгийн зөвлөх, гавьяат эмч Г.Одонцэцэг 


Г.Одонцэцэг: Хавар хоол, хурьцлыг багасгаж, 45-аас дээш насныхан үйлдэхгүй бол сайн
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-31 22:56:18
    Зочин : Энэ сэтгэцийн өвчтэй эм хаанаас гараад ирвээ Аавдаа авгай авахыг заав гэдэг шиг хүний ор хөнжлийн ажлыг заах уу Өөрөө л хийхгүй байж чадах бол уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-31 01:12:23
    Зочин : Бид чинь Монгол хүмүүс шүү. Хаанаасаа юу сонсчихоод дэмий юм ярьдаг хүүхэд вэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-29 22:07:22
    Харцгаа: Хуцаа өөрийгөө хичээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-28 21:54:58
    Батаа: Ямар ч мэдлэггүй хүн бна. Нөхөргүй байхаа. Хүний биеийн анатоми огт мэддэггүй юм бна. 45 нас бол хар залуу нас. Бэлгийн ажлыг хорих байтугай үйлдэхгүй бол өвчтэй болно. Ярих ч үг алга. 70-аас дээш настай болж бж хөгшинд тооцогдоно.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-28 08:28:05
    Эр хүн: Чамаар заалгалаа юу, өөрөө хичээ ккк
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-27 17:44:54
    Зочин: Юун хүнд заах вэ өөрөө ёстой шар хадны эмнэлэгтээ заларч баймаар авгай байна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-27 12:09:07
    З: Бас юу зүүцийн энгэртээ гавьяат гээд төмөр мөнгөөр аваа юу 1шөнө нойргүй хонож эмнэлэгт эмч байтугай асрагч хийж үзээгүй авгай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-27 12:07:39
    З: Кк энэ эргүү авгай худлаа хуцаж эмчийн нэр барьж баяжаад мөнгөндөө хахаад ярих юм нь олдохгүй тэнэг тэнэг юм яриад онигоо онигоо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-27 12:05:48
    З: Засс тэнэг авгай өөрөө хурьцах гээл ядаад хөгшин өвгөнтэй суучаад залуу болох гээд бүр ядцан хуцалгүй өөрийгөө хичээгээд зайл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-27 11:01:43
    Зочин: Эмэгтэй тал нь хохирох юм биш үү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-27 11:00:18
    ok: haha.. balain dda chi bas havarshaad chaagaad bgaan bhdaa?!!! haha iim balain ulsaa bitgii huurguj medee enterrr avaad baildaa!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-27 09:15:09
    гэгээн гэрэл: Монголчууд хужаа шиг байнга хурьцаад байдаггүй нь зөвл юм бна одоо ч хүмүүс өөр болж дээ энэ доор бичсэн мунхаг мунагууд ихсээд бвал дэмии юмсан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-27 08:53:08
    Мөнхөө: Хурьцлын цээрлэн нэрлэж бэлгийн ажил гэж бичих хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-27 07:55:41
    z: hol ochij hutsasch durtai boloo uuruu hiihee boli chmr yu hiihee zaalgaal yvdag ******** hun yu bhvdee aragguil havar boljdee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-27 01:23:52
    ZOCHIN : Битгий худлаа шаагаад байгаарай. Иддэг хоолоо идэж, хийдэг юм аа хийнээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-26 15:27:19
    Энхтуяа маш баярлалаа зөв сайхан зөвлөгөөн өгсөнд талархая : Маш сайхан зөв зүйтэй зөвлөгөөн өгч байгаад чинь эмчдээ баярлалаа талархая
Шинэ мэдээ