Испанид галт тэрэг мөргөлдөж, 64 хүн амиа алдлаа

Испанийн Толедо мужийн Урда хотын ойролцоо аравдугаар сарын 28-ны өглөө хоёр өндөр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алдаж, 80 хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийн дунд биеийн байдал хүнд зорчигчид байгаа бөгөөд ослын газарт эрэн хайх, аврах ажиллагаа явуулсан байна.

Осол Мадрид хотоос Андалус мужийн Севиль хотыг чиглэсэн өндөр хурдны төмөр замд болжээ. Испанийн төрийн өмчит “Ренфе” компанийн хурдан галт тэрэг зам дээр зогсож байсан хувийн хэвшлийн “Ирио” компанийн галт тэрэгний араас мөргөсний улмаас хэд хэдэн вагон замаас гарч, зарим нь төмөр замын далангаас унасан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, хоёр галт тэргэнд нийт 544 зорчигч явжээ.

Ослын улмаас Мадрид болон Андалус мужийг холбосон өндөр хурдны төмөр замын хөдөлгөөнийг түр зогсоожээ. Төмөр замын байгууллагууд зорчигчдын зорчих нөхцөлийг хангах, тээврийн хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээ авч байгаа аж. Испанийн Засгийн газар амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн аравдугаар сарын 29-нөөс 31-нийг дуустал үндэсний гашуудал зарласан байна.


Испанид галт тэрэг мөргөлдөж, 64 хүн амиа алдлаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ