Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.
1639 онд Халхын ноёд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн “Гэгээн” цол өргөж, Ширээт цагаан нуур хэмээх газар орд өргөө босгосон үйл явдлаар Улаанбаатар хотын түүх эхэлдэг. Өргөө хот нь Номын хүрээ, Их [Да] хүрээ, Нийслэл хүрээ зэргээр нэрлэгдэж байсан.
Өргөө хот нь олон удаа нүүдэллэсний эцэс одоогийн Улаанбаатар хотын нутагт шилжин ирснээр хотын суурьшил эхэлжээ. Богд Хаант Монгол улсын үед Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж, Гандан, Зүүн хүрээ, Дамбадаржаа хийд, баруун, зүүн дамнуургачин, маймаа хот, Консулын дэнж, хүрээ харчуул, хороо харчуул хэмээн хуваагддаг байв.
БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийг батласан Улсын анхдугаар их хурал, 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар Нийслэл хүрээг БНМАУ-ын нийслэл хот хэмээн зарлаж дорно дахинаа ардын хувьсгалын оч нөлөөг дэлгэрүүлэхийн бэлэг тэмдэг болгон нэрийг Улаанбаатар хот хэмээн тогтоожээ. Энэ үе нь Улаанбаатар хот 13 хороо, Амгаланбаатар дагуул хоттой нийт 14 хэсгээс бүрдэж байсан
1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааг өөрчлөн Октябрь, Ажилчин, Найрамдал, Сүхбаатар гэсэн дөрвөн районд хуваажээ. 1973 онд Гацуурт хороо, 1976 онд Партизан хороо, 1978 онд Багануур хороо шинээр нэмэгджээ.
Улаанбаатар хотын үүсэж, хөгжсөний түүхт 387 жилийн ойн мэндийг, Нийслэлчүүд та бүхэндээ хүргэе.
| Улсын нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой тохиож байна |
2026-10-30 11:51:43
2026-10-30 10:01:42
2026-10-30 07:10:00
2026-10-30 13:29:04
2026-10-30 11:51:43
2026-10-30 10:07:34
2026-10-30 10:01:42
2026-10-30 09:28:54
2026-10-30 07:10:00
2026-10-30 07:00:00
Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 17:06:16
2026-10-29 16:45:38
2026-10-29 15:42:33
2026-10-29 14:19:23
2026-10-29 10:29:40
2026-10-29 09:37:08
2026-10-29 09:24:17
2026-10-29 09:12:55
2026-10-29 09:07:20
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-10-29 07:15:24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-10-29 07:14:05