Улаанбаатар хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл гаргаж, Монгол Улсад хүний эрх, тэр дундаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө ноцтой хэмжээнд зөрчигдөж буйг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр гадаад улс орнуудын Элчин сайдын яамд болон дипломат төлөөлөгчийн газруудыг энэхүү асуудалд анхаарал хандуулахыг уриалсан байна. Мэдэгдэлд дурдсанаар, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, сэтгүүлчдийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, хүний эрхийг ноцтой зөрчих явдал хэвийн үзэгдэл болсныг онцолжээ.Түүнчлэн цахим сүлжээнд Ерөнхийлөгчийг шүүмжилсэн иргэдийн утсанд холбогдож пост, сэтгэгдлээ устгахыг шаардах, айлган сүрдүүлэх, мөн шөнө оройн цагаар гэрт нь нэгжлэг хийх зэрэг хууль бус үйлдэл гарах болсныг шүүмжилсэн байна.
Үүнээс гадна Meta компани болон холбогдох байгууллагуудын тусгай эрх, үйлчилгээг (тухайлбал, Гуравдагч талын баримт шалгах хөтөлбөр, аккаунт хаалгах болон хандалт бууруулах үйлчилгээ зэрэг) төрийн зарим байгууллагын захиалгаар ашиглаж, иргэдийн дуу хоолойг боомилж байгаа талаар дурдаад, холбогдох этгээдүүдийг олон улсын байгууллагад хандан шалгуулахаа мэдэгджээ.
Х.Нямбаатар цахим хуудастаа,
"Монгол Улсад суугаа АНУ болон Европын холбоо, мөн бусад улсуудын элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн газрууд та бүхнийг анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна.
Монгол Улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө сүүлийн жилүүдэд ноцтой зөрчигдөж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, сэтгүүлчдийг шүүхийн шийдвэргүйгээр шоронд цагдан хорьж байгааг манай улсад суугаа ЭСЯ-дууд, дипломат төлөөлөгчийн газрууд анхааралтай ажиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Мөн Мета компаниас авсан тусгай эрхээ хууль бусаар ашиглан Монгол дахь нэр бүхий ТББ, Монголын төрийн Харилцаа Холбооны Зохицуулах хороогоор дамжуулан Монголын ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН захиалгаар Монголд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байна.
Иргэн, нийтийн сүлжээнд МУ-ын Ерөнхийлөгчийг шүүмжилсэн пост, комент бичихэд ЕТГ-аас шууд хувь хүний утас руу залгаж тухайн пост, коментыг устга хэмээн тулган шаардаж, айлган сүрдүүлж, орой үдэш хар хувцастай хүчний байгууллагынхан тухайн хүний гэрт нэгжлэг хийж, шүүхийн шийдвэргүйгээр шоронд хорьж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа нь МУ-д хэвийн үзэгдэл болоод байгааг Олон услын байгууллагууд анхааралдаа авна гэж найдаж байна.
Meta компанийн Third-Party Fact-Checking Program, мөн TPP буюу Trusted Partner Program, Facebook shadowban service, banning-as-a-service, Facebook Shadowban Removal... гэх мэт нэршлүүдээр хайлт хийж үзэхэд бусдын аккаунтыг төлбөртэйгөөр хаалгах, хандалтыг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр бууруулах үйлчилгээний тухай олон улсад бүртгэгдсэн шүүхийн баримт байна. Banning-as-a-service буюу аккаунт хаалгах, хандалт бууруулах үйлчилгээ гэх зах зээл байгаа тухай багагүй баримт сэлт байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий хувь хүн болон төрийн бус байгууллагыг Meta болон олон улсын холбогдох байгууллагуудад хандаж шалгуулах болно" гэжээ.
| Х.Нямбаатар: Дипломат төлөөлөгчийн газрууд болон олон улсын байгууллагад хандана |
2026-10-29 09:12:55
2026-10-28 15:23:36
2026-10-28 15:13:19
2026-10-29 10:29:40
2026-10-29 09:37:08
2026-10-29 09:24:17
2026-10-29 09:12:55
2026-10-29 09:07:20
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-10-29 07:15:24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-10-29 07:14:05
2026-10-28 15:23:36
2026-10-28 15:13:19
2026-10-28 14:39:33
2026-10-28 12:13:26
2026-10-28 11:06:40
2026-10-28 09:35:23
2026-10-28 09:19:15
2026-10-28 07:10:00
2026-10-28 07:00:00