“Star Trek”, “X-Men” зэрэг дэлхийд алдартай кино, цувралаар үзэгчдийн танил болсон Их Британийн жүжигчин, Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгсжээ. Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хот дахь гэртээ нас барсан бөгөөд түүний албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар Альцгеймерийн өвчин болон Левийн биетийн деменцтэй тэмцэж байжээ.
Патрик Стюарт нь “Star Trek: The Next Generation” цувралд ахмад Жан-Люк Пикард, “X-Men” киноны цувралд мутантуудын багийг үүсгэн байгуулагч, профессор Чарльз Ксавьерын дүрийг бүтээснээр дэлхий даяар алдаршсан билээ. Мөн 47 настайдаа “Star Trek: The Next Generation” цувралын ахмад Пикардын дүрд сонгогдсон нь түүний Холливуд дахь замналын эхлэл болжээ. Уг дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж, “Make it so” гэх алдартай хэллэгээрээ ч танигдсан байна. Цаашлаад 2000 оноос эхлэн “X-Men” киноны профессор Чарльз Ксавьерын дүрийг бүтээж, 25 гаруй жилийн турш тус дүрээрээ үзэгчдэд хүрчээ. Marvel Studios түүний дүр бүтээх ур чадвар, кино урлагт оруулсан хувь нэмрийг онцлон эмгэнэл илэрхийлсэн байна.
Түүний хамтран тоглогч, “X-Men” киноны Волверины дүрээр танигдсан жүжигчин Хью Жекман Патрик Стюартыг тайз, дэлгэцийн агуу жүжигчдийн нэг төдийгүй дотнын найз, гайхалтай хүн байсан хэмээн дурсжээ.
Патрик Стюарт зөвхөн Холливудын кино урлагаар хязгаарлагдаагүй бөгөөд Их Британийн театрын тайзнаа нэр хүндтэй жүжигчин байв. Тэрээр Royal Shakespeare Company болон Лондонгийн Үндэсний театрт ажиллаж, Шекспирийн олон бүтээлд тоглосон бөгөөд театрын уран бүтээлээрээ Olivier-ийн хоёр шагнал хүртэж байжээ. Мөн дөрвөн удаа Emmy шагналд нэр дэвшсэн ч хүртэж байгаагүй юм.
Түүний дэлгэцийн хамгийн сүүлчийн дүр бүтээлтийн нэг нь энэ оны арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр товлогдсон “Avengers: Doomsday” киноны профессор Чарльз Ксавьерын дүр байх аж.
Ийнхүү шинжлэх ухааны уран зөгнөлт кино болон супер баатрын ертөнцөд мартагдашгүй дүрүүдийг бүтээсэн нэрт жүжигчин 86 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
| Их Британийн нэрт жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө |
2026-10-27 12:47:19
2026-10-23 14:00:07
2026-10-22 12:13:27
2026-10-30 10:07:34
2026-10-30 10:01:42
2026-10-30 09:28:54
2026-10-30 07:10:00
2026-10-30 07:00:00
Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 17:06:16
2026-10-29 16:45:38
2026-10-29 15:42:33
2026-10-29 14:19:23
2026-10-29 10:29:40
2026-10-29 09:37:08
2026-10-29 09:24:17
2026-10-29 09:12:55
2026-10-29 09:07:20
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-10-29 07:15:24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-10-29 07:14:05