Жагсаалын үеэр цагдаа руу нулимсан эмэгтэйд хорих ял оноожээ

Өмнөд Солонгосын шүүхээс жагсаалын үеэр хэв журам сахиулж байсан цагдаагийн алба хаагчийн нүүр рүү нулимж, биед нь халдсан эмэгтэйд хорих ял оноосон шийдвэр гаргажээ.

Сөүл хотын Зүүн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төрийн албан хаагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж, хүч хэрэглэсэн хэргээр буруутгагдаад байсан 45 настай Ким овогт эмэгтэйд 10 сарын хорих ял оноосон байна.

Хэрэг Сөүл хотын Сонпа дүүрэгт байрлах Олимпийн паркийн гар бөмбөгийн ордонд болсон орон нутгийн сонгуулийн санал тооллогын үеэр гарчээ. Сонгуулийн саналын хуудас дутсаныг эсэргүүцсэн жагсаалд оролцож байсан Ким нь хэв журам сахиулж байсан цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжлон, нүүр рүү нь нулимсан төдийгүй өөрийг нь саатуулах гэж оролдсон нийт 5 хүний биед халдсан байна.

Шүүх бүрэлдэхүүн шийдвэртээ "Шүүгдэгчийн үйлдэл нь төрийн албан хаагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулаад зогсохгүй, олон нийтийн эрх мэдэл болон хуулийг илтэд үл хүндэтгэсэн ноцтой үйлдэл юм" хэмээн онцолжээ.

Ким овогт нь үйлдсэн хэргээ хүлээж, гэмшсэнээ илэрхийлсэн төдийгүй түүнд хоёр туйлт сэтгэцийн эмгэг (bipolar disorder) оношлогдож байсан нь ял онооход харгалзах хөнгөрүүлэх шалтгаан болсон байна. Гэвч тэрээр өмнө нь ижил төрлийн танхайрах хэрэг удаа дараа үйлдэж байсан тул шүүхээс ийнхүү биечлэн эдлэх хорих ял оноох нь зүйтэй гэж үзжээ.



Жагсаалын үеэр цагдаа руу нулимсан эмэгтэйд хорих ял оноожээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ