Чингэлтэй дүүргийн Засаг даргад яригдаж буй З.Төмөртөмөө ₮78 саяын орлого, ₮150 саяын үнэт эдлэлтэй ч өөрийн гэсэн орон сууцгүй

МАН-ын хорооны тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг ирэх сарын 7-нд товлосон. Мөн уг хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг чөлөөлөхөөр болсон тухай эх сурвалж мэдээлсэн. Н.Мандуулын оронд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн нэр яригдаж буй.

Тэгвэл ЧД-ийн Засаг даргад горилж буй давхар дээлтэй НИТХ-ын төлөөлөгч  З.Төмөртөмөөгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

  • Өөрийн орлого-78 сая төгрөг
  • Гэр бүлийн орлого-Байхгүй
  • Орон сууц-Байхгүй
  • Тээврийн хэрэгсэл- Байхгүй
  • Газар-Байхгүй
  • Үнэт эдлэл-150 сая төгрөг
  • Хадгаламж-4.7 сая төгрөг
  • Зээл-Байхгүй

Түүний хувьд сүүлийн үед сошиал орчинд 26 сая төгрөгийн үнэтэй цаг зүүж гангардаг гэх шүүмжлэлд өртөөд буй. Тэрбээр 2024 онд 120 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай гэж байсан бол 2025 онд өөрийн гэсэн орон сууц, тээврийн хэрэгсэлгүй гэж мэдүүлжээ.


Чингэлтэй дүүргийн Засаг даргад яригдаж буй З.Төмөртөмөө ₮78 саяын орлого, ₮150 саяын үнэт эдлэлтэй ч өөрийн гэсэн орон сууцгүй
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-10-21 21:38:09
    bold: bie zasaad geree zasna. gergui hun yugaa zasahav dee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-10-21 18:58:20
    H: Ene ats odoo heregui shdee.nyambaatar hulgaachiin l hun shd
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-10-21 14:57:48
    Зочин..: Бүхэл бүтэн байшингаараа нь байр бармулна гээд хавар юм болоод мэдээгээр гараад байсан санагдна
Шинэ мэдээ