Хэнтий аймагт хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхаарууллаа

Хэнтий аймгийн ЗДТГ-аас сэрэмжлүүлэг гаргалаа.

Сүүлийн үед баавгай ой, уулын бүсээс тал хээр, сууршилын бүс рүү бууж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 Баавгайтай тааралдвал:

* Баавгай руу ойртох, хөөх, чулуу шидэх, үргээх гэж оролдохгүй байх.

* Гүйж зугтахгүй. Тайван байж, баавгайгаас аажмаар холдох.

* Баавгайг хооллох, зураг авах зорилгоор дөхөж очихгүй.

* Бамбарууштай баавгайд онцгой анхааралтай байж, бамбаруушид ойртохгүй.

* Хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, ялангуяа өглөө эрт болон оройн цагаар болгоомжлох.

* Гэр, хашааны орчимд ил задгай хоол хүнс, хог хаягдал, малын тэжээл үлдээхгүй байх.

Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн, эсхүл аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд өөрсдөө барих, хөөж туух гэж оролдохгүй, хол зай барьж мэргэжлийн байгууллага болон орон нутгийн холбогдох албаныханд яаралтай мэдэгдэнэ үү


Хэнтий аймагт хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхаарууллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ