Буяны үйл хийх, үйлс эхлэх, хишиг даллага авах, бэр буулгахад сайн

Аргын тооллын 9 сарын 28, Даваа гараг. Билгийн тооллын 17, Шийдэм одтой, хөхөгчин могой өдөр. 

Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:46-18:38. Тухайн өдөр тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буяны үйл хийх, үйлс эхлэх, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт сайн. Өдрийн сайн цаг нь гахай, үхэр, луу, морь, хонь, нохой болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавалзохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс доройтох тул муу, цээрлэвэл зохилтой.


Буяны үйл хийх, үйлс эхлэх, хишиг даллага авах, бэр буулгахад сайн
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0