Сургууль, цэцэрлэгийг намрын зугаалгад явахгүй байхыг анхаарууллаа

Баавгайн идэвхжил ажиглагдаж байгаатай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд болон эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Хүүхдүүдийг ойрын өдрүүдэд нэгдсэн зохион байгуулалттайгаар агаар салхинд гаргахгүй, шаардлагагүй тохиолдолд гадаа гаргахгүй байхыг зөвлөжээ.

Мөн эцэг, эх, асран хамгаалагчдад:

  • Хүүхдийг ганцааранг нь гадаа тоглуулахгүй байх;
  • Ой, мод болон хүн багатай газраар хүүхдийг явуулахгүй байх;
  • Шаардлагагүй бол түр хугацаанд гадагш гарахгүй, нөхцөл байдал намжихыг хүлээх;
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байхыг зөвлөж байна.

Иймд цэцэрлэг, сургуулийн удирдлагууд хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, агаар салхинд гаргах болон гадуурх үйл ажиллагааг зохион байгуулахдаа онцгой анхаарахыг Боловсролын яамнаас анхааруулж байна.


Сургууль, цэцэрлэгийг намрын зугаалгад явахгүй байхыг анхаарууллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ