“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн Дэлхийн шуудан холбооны (UPU) ахлах шинжээч ноён Пранной Шарма болон зөвлөх үйлчилгээний “PwC” компанийн Польш дахь салбарын ахлах менежер хатагтай Магдалена Ц.Черничка нарыг хүлээн авч уулзлаа.
Дэлхийн шуудан холбооноос хэрэгжүүлж буй “Дроны хүргэлт” (Drone LIFT) төсөлд “Монгол Шуудан” ХК сонгогдон ажиллаж байгаа бөгөөд уулзалтын үеэр талууд төслийн хүрээнд хийгдэх дроны хүргэлтийн туршилт, судалгааны бэлтгэл ажлын талаар санал солилцов. “Монгол Шуудан” ХК нь “Ньюком” группийн охин компани болох “Mongolian Smart Drone Delivery” (MSDD) компанитай хамтран 2025 онд Улаанбаатар хотноо дроныг хүргэлтэд туршиж байсан туршлагатай. Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: “Энэхүү төсөл нь өмнөх туршилтын үр дүн дээр суурилж, илүү өргөн хүрээнд буюу олон давтамжтайгаар, алслагдсан зайд хүнд ачаа тээврийг дроноор тээвэрлэх туршилтыг Улаанбаатар хотоос гадна орон нутаг руу хийж үзэх юм. Үр дүнд нь Монгол шуудангийн хүргэлтийн үйлчилгээнд дроныг нэвтрүүлэн ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулах учир өндөр ач холбогдолтой юм” хэмээн мэдэгдлээ.
| Хүнд ачааг орон нутаг руу дроноор хүргэх туршилт хийнэ |
2026-10-06 07:10:28
2026-10-06 07:00:00
2026-10-05 16:50:08
2026-10-05 16:50:08
2026-10-05 16:26:34
2026-10-05 15:40:12
2026-10-05 15:30:24
2026-10-05 14:35:54
2026-10-05 13:23:43
Халдвартай ухна БНХАУ-аас зөвшөөрөлгүй оруулж ирсэн гэх газрыг ТЕГ-т шилжүүлжээ
2026-10-05 12:56:18
2026-10-05 10:45:29
Годрон өвчин гарсан Гуулин тосгонд 1562 ямааг устгалд оруулжээ
2026-10-05 10:38:04
2026-10-05 09:53:53
Зөвхөн талонаар шатахуун олгох шийдвэрийг зогсоолоо
2026-10-05 09:50:07
Яамнаас хөрс гүн хөлдөж эхлэх хугацааг танилцууллаа
2026-10-05 09:21:07
2026-10-05 09:14:33
Годрон гэдэг нь ямаа, янгир өвчилдөг уушги, гялтангийн үрэвсэл
2026-10-05 09:14:22
Сайд асан Н.Тавинбэхийг 2019 оноос эхлэн үйлдсэн найман хэргээр шүүж байна
2026-10-05 09:02:37
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-10-05 07:43:04
Хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн
2026-10-05 07:41:10