Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ үлдээсэн шилдэг довтлогчдын нэг, Догшин Иван хочит Иван Самораногийн ярилцлагыг хүргэе. Тэрээр “Реал”, “Барселона”-гийн ширүүн тэмцэлд оролцож, одоо бидний мэддэг Эль Классиког хурц ширүүн үйл явдал болгоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн бөгөөд өдгөө “бүдүүн” гэж гоочлогдох болсон Роналдо ямархан шилдэг довтлогч байсныг чухам Иван л сайн мэдэх юм. 90-ээд оны хөлбөмбөгт болж байсан эдгээр болон бусад “халуухан” үйл явдлуудыг тэрээр ийн дурсаж байна.
-Иван, таныг “Мадрид”-ад байсан үеийг эргэн дурсъя. Вальдано 1994 онд дасгалжуулагч болчихоод Амависк, та хоёрыг хоёуланг нь тоглуулаагүй...
-Юун түрүүнд энэ бол хөлбөмбөгийн гэхээсээ илүү амьдралын сургууль байсан. Тэнд хоёр жилийг өнгөрүүлсний дараа “Тав дахь гадаад” гэдэг үгийг сонсоход хэцүү болж ирсэн.
-Гэсэн ч та өөрийгөө аажмаар харуулж тав дах гадаад тоглогч гэх жирийн нэрнээсээ салж эхэлсэн?
-Надад өөр сонголт байгаагүй. Хэвлэлүүдийн хувьд бол би хэн ч биш, ердөө л тав дахь гадаад тоглогч. Уг нь бол өөр багт шилжих боломж надад байсан. "Штуттгарт", "Бавари", "Атлетико” хүртэл дуудаж байсан ч бүгдэд нь татгалзсан хариу өгсөн юм. Үлдээд зүтгэхээр шийдсэн. Надад үргэлж шударга хандаж байсанд нь би Вальданод талархах ёстой. Намайг багт үлдээсэнээрээ эрсдэлтэй алхам хийж байгаа гэдгээ тэр хэлж байсан. Гэвч гурав дахь тоглолтоос тоогдох болж, 10 дахь тоглолтоос хойш намайг бусдад жишээ болгох болсон. Эцэст нь багийн гол тоглогчийн нэг болгосон юм. Энэ бүгдэд тэр ямар тоглож байгааг минь шударгаар хэлдэг байв.

-Танаас өмнө ирсэн дөрвөн гадаад тоглогч нь хэн юм бол?
- Редондо, Лаудруп, Дубовски. Надад санахад сайхан нэг дурсамж байдаг юм. Ньонд болсон эхний бэлтгэл дээр Вальдано багийг хоёр хэсэгт хуваагаад өөрөө нэгэнд нь орж тоглосон юм. Би нөгөө талд нь байлаа. Бөмбөгний төлөө тэмцэлдэж байгаад би дасгалжуулагчтэй мөргөлдөж хоёулаа унадаг юм байна. Тэгээд босоод явах гэтэл цамцнаас татаад “Чи бэлтгэл дээр дандаа ингэж ширүүн тоглодог хүн үү эсвэл дасгалжуулагчаа үзэн ядахаараа ингэдэг үү” гэж асуусан юм. Би ч ”Дандаа ингэдэг ээ” гэж хариулсан юм. Тэр өдөр дахиад таарахад дасгалжуулагч өмнө болсон ядвлыг санаж байгаа бололтой инээмсэглээд надад одоо манай гэрт байгаа зургийг дурсгаж билээ. Зурганд бид бөмбөгний төлөө тэмцэлдэж миний хөл түүний эмзэг газар оччихсон байгаа агшин туссан байдаг юм. Тэр миний зурагны дор жижгээр “Харгис” гэж бичээд харин дээр нь томоор “Саморано тав дахь гадаадын, тав дахь довтлогч болно” гэж бичсэн байсан юм. Бас доод талд нь “Гэхдээ тэр бол номер нэг” гэж бичсэн байж билээ. Эцсийн эцэст, хөлбөмбөг үүнээс л үүсдэг юм. Эхлээд бид найзууд болцгоосон, дараа нь хожихын төлөө бүхнийг хийсэн.
-“Реал” “Барса”-г таван гоолоор хожсон тэр тоглолтыг санаж байна уу?
-Намайг гудамжинд явж байхад олон хүн энэ талаар ярьж, над шиг болохыг мөрөөдөж байсан гэцгээдэг. 35-тай эрчүүд хүртэл ингэж ярина гээч. Би 19 жил хөлбөмбөг тоглосон. Энэ хугацаанд миний хийсэн хамгийн гайхалтай тоглолтуудын маань нэг нь яах аргагүй тэр тоглолт юм. Би хет трик хийж, таван гоолд бүгдэд нь оролцсон. Дөрөв дэх гоол Мартин Васкес, тав дахь нь Санчесын дамжуулалтаар орсон. Тав дахь гоолыг оруулсны дараа балиашгууд “Иван чи бол индиан” гэж орилохыг сонсч билээ. Тэр тоглолтын дараах шөнө жинэхэнэ гайхамшигтай байсан.
-Хет трик хийсэн бөмбөгөө авч чадсан уу?
-Байгаа. Англид бас гурван гоол хийсэн тоглогч бөмбөгөө авдаг гэсэн. Гурван голлыг Испанид юу гэдэг билээ дээ. Триплет ч гэх юм уу. Тэр үед хет трикийн талаар хэн ч дурсаагүй ч гэсэн би бөмбөгөө авсан. Шүүгчээс ч асуугаагүй. Тэр жил бид сайн тоглож миний замналын хамгийн амжилттай нэг улирлыг үдэж билээ. Би тэр улиралд 28 гоол оруулсан.
Нэрийн хуудас:
Бүтэн нэр: Иван Луис Саморано Самора
Хоч: “Догшин Иван”, Бам Бам
Тоглож байсан багууд, тоглолт, /гоол/: 1982 “Трасандино”, 1983-1986 “Кобресал” 31 /8/, “Кобреандино” 29 /27/, 1988-1990 “Санкт Галлен” 56 /34/, 1990-1992 “Севилья” 59 /21/, 1992-1996 “Реал” 137 /77/, 1996-2000 “Интер” 101 /26/, 2001-2002 “Америка” 63 /33/, 2003 “Коло Коло” 14 /8/
Шигшээ баг: 1987-2001 Чили 69 /34/, 2000 Чили (олимпийн наадам) 5 /6/
Амжилт: Олимпийн хүрэл /Сидней 2000/, “Либертадоресын цом” мөнгө /Аргентин 1987/, хүрэл /”Чили 1991”/
-Өмнөх жилийн хожигдлоос болоод цэнгэлдэхэд үүссэн уур амьсгал танд бас нөлөөлсөн байх?
-Тийм ээ өмнөх жил нь бид 5:0-ээр хожигдсон байсан. Харин өөрийн гэртээ авчраад 2:0, 3:0-ээр хожиж эхлэхэд балиашгууд бараг л галзуурч байгаа юм.
-Жилийн өмнө нь яагаад 5:0-дүүлсэн гэж?
-Бид Ромариогийн хамгийн сайн формтой байх үед нь таарчихсан юм. Тэгээд л тэр.
-Харин өшөөгөө авчихаад хэрхэн тэмдэглэв?
-Нэг их сүр дуулиан болоогүй. Сэтгэл хангалуун байсан л даа, гэхдээ бидний гол зорилго Ла лигт түрүүлэх байсан болохоор тэр.

-Нээрэн тэр жил “Реал” Ла лигт бас л таны “Депор”-т хийсэн гоолын ачаар түрүүлсэн?
-Тийм ээ. Цаг дуусахаас гурван минутын өмнө гоол хийж бид түрүүлэх нь ойлгомжтой болсон. Би энэ үед анх удаа цамцаа тайлан баярлаж байлаа.
-Цамцаа тайлахад ямар байдаг юм бэ. Ер нь хөлбөмбөгчид яагаад энэ үйлдлийг хийдэг юм бол?
-Тэр үед би жингүйдэлд орчихсон юм шиг байдалтай болсон. Яг юу болсныг ч ойлгох сөхөөгүй байлаа. Хэсэг хугацааны дараа аажмаар биедээ эргэж иртэл Йерро баяр хүргэж байсан. Ер нь манай багийнхан бүгд л тэр үед элийрлийн байдалд их, бага хэмжээгээр орсон гэж ярьдаг юм. Цамцаа тайлж шидсэнээ сүүлд бичлэг үзэж байхдаа л мэдсэн шүү.
-Луис Энрикегийн Мадридын эсрэг үзэл таныг гайхуулдаг уу?
-Тийм ээ. Тэр уг нь мадридад байхдаа “Барса”-гийн эсрэг л байсан юм. Гэвч каталон эхнэр аваад өөрчлөгдсөн юм байлгүй. Тоглолтын хувьд түүнд өөрийн гэсэн хэв маяг бий. Сэтгэлзүйн хувьд бол нэгэн зэрэг ууртай, тайван байж чадах хүн /Инээв/
-Та онгоцоор нисэхээс айдаг уу?
-Аав болохоосоо өмнө айдаггүй байлаа. Нисээд л, ямар ч ялгаагүй байсан. Харин хүүхэдтэй болсноосоо хойш үнэндээ айдаг болсон шүү. Би өөрөө 13 настайдаа аавыгаа алдаж байсан болохоор тэднийгээ өнчрүүлчихвий гэж айдаг. Тийм ч учраас бүх цагаа гурван хүүхэдтэйгээ өнгөрүүлэхийг хичээе гэж ярьдаг юм.
.jpg)
-Карлос Каселлигийн талаар ярьж өгөөч?
-Дээр үед тэр миний шүтээн байлаа. Аав маань нэг удаа надад “Коло Коло” багийн тоглолтын тасалбарыг авч өгсөн юм. Харин би цэнгэлдэхэд орчихоод багийн тоглолтыг биш түүнийг хэрхэн тоглохыг л харсаар байгаад тоглолт дуусгаж байж билээ.
-Элиаш Фигероа?
-Тэр 15 настайдаа замналаа эхэлж, 17-тойдоо Уругвай руу явж байсан. Порту Алегригийн “Интернасьонал”-д. Пелег зодог тайлаагүй байх үед шүү дээ.
-Тэр ДАШТ-д тоглож байхдаа л өвөө болчихсон байсан гэдгийг та мэдэх үү?
-Тийм ээ. Тэр 15-тайдаа гэрлэж одоо болтол түүнтэйгээ хамт байгаа. Би гэрлэх үедээ эхнэртээ “Гэрлэлт бол амьдралынхаа турш хамт байна гэсэн үг” гэж хэлж байсан юм. Тэгэхэд эхнэр маань юу гэж хариулсан гээч. "Бие биенээ хайрлаж байсан цагт бидний гэрт чмайг байсан байгаагүй хайр үргэлж оршиж байх болно" гэж хэлсэн шүү.
 
| Иван Саморано: Цамцаа тайлж шидсэнээ дараа нь бичлэг үзээд л мэдсэн | 
            Евгения Медвевева: 19-21 нас хүртлээ өөрийгөө голдог байсан 
      
      
      2023-04-09 10:00:06
            Мария Шарапова анхныхаа хүүхдийг хүлээж байна 
      
      
      2022-04-20 14:34:27
            Л.Месси, К.Роналдуг ч “сүүдэрлэсэн” Мохаммед Салахын эргэн ирэлт 
      
      
      2021-10-18 16:36:46
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
            “Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ 
      2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
            Б.Мөнхзаяа 42 км-ийг  2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо  
      2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
            Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ  
      2025-11-04 11:17:07
            Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо  
      2025-11-04 11:07:35
            Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй  
      2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
            Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна  
      2025-11-04 10:04:42
            Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ  
      2025-11-04 09:52:59
            Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв  
      2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
            УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү 
      2025-11-04 09:16:05
            Улаанбаатарт 7 хэм дулаан байна 
      2025-11-04 08:17:00
            Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна 
      2025-11-04 08:15:41
            Нийслэлд цахилгаан машин цэнэглэдэг, урьдчилан захиалж болдог 50 авто зогсоол тохижуулна  
      2025-11-03 16:34:41
            Ханбогд сум 8-12-р ангийн сурагчдад үдийн цай өгч эхэллээ  
      2025-11-03 15:37:27
            S&P агентлаг Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг BB- болгон нэг шат ахиуллаа 
      2025-11-03 15:09:44
2025-11-03 15:09:00
2025-11-03 13:59:56
2025-11-03 13:27:29
2025-11-03 13:24:38
            "Оюу толгой"-н үндэслэлгүй хөрөнгөжсөн даргыг гэрээс гарах, тодорхой хүнтэй уулзахыг хориглолоо  
      2025-11-03 13:01:32
            Э.Цэндбаатарын ээлжит тулааны  өрсөлдөгч визний асуудлаас болж өөрчлөгдлөө  
      2025-11-03 12:19:19
            Эвлэрүүлэн зуучлалд сэтгэлзүйч ажиллаж эхэлснээр хосууд хамтын амьдралаа үргэлжлүүлж байна  
      2025-11-03 12:06:03
2025-11-03 12:01:46
            Түр оршин суугч нэрээр авсан 33 мянган түлшний картыг хүчингүй болголоо  
      2025-11-03 11:19:39
2025-11-03 10:53:01
2025-11-03 10:39:59
2025-11-03 09:58:34
2025-11-03 09:38:09
2025-11-03 09:31:16
2025-11-03 09:28:43
            Лхагва гараг хүртэл дулаан өдрүүд үргэлжилнэ 
      2025-11-03 08:09:29
            Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ 
      2025-11-03 08:08:13