Цаг уурын байгууллагаас улирлын ерөнхий төлөвөөр агаарын температурыг танилцуулжээ. Ирэх II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, III дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас II болон IV сард дунджийн орчим, III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хаврын улиралд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах аж. Үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг анхаарууллаа.
Хоёрдугаар сарын агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Гуравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Өнөөдөр Завхан, Архангай, Говь-Алтай, Булганд бороо орно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Энэ сарын 19 хүртэлх цаг агаарын төлөв
Өнөөдөр ихэнх нутгаар үүлшиж, шороон болон цасан шуурга шуурна
Израиль–Ливаны гал зогсоох гэрээ хэрэгжиж, АНУ–Ираны хэлэлцээ “ойрхон” байна
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учирна тохиромжгүй
З.Энхболдод хоёр жилийн хорих ял оноолоо
"Гүнжийн ам"-наас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн төрийн албан хаагчид ял оноолоо
ЖДҮ зээлийн эргэн төлөх хугацааг сунгахаар судалж байна
"Монгол банк"-ны Б.Лхагвасүрэн Тэрбум мод сангийн зөвлөлийг удирдаж байна
Нас барсан аавынхаа тэтгэврийг үргэлжлүүлэн авч байсан нь илэрчээ
Согтуурч, мансуурсан жолоочоос ₮100 мянгын хахууль авсан цагдаад 2 жилийн хорих ял оноолоо
Сүүлийн нэг жилд 262 хүн мал хулгайгаар 1-12 жилийн хорих ялаар шийтгүүлжээ