Монголд 130 орчим Хонин тоодог шувуу байна

Увс аймгийн Баруунтуруун сумын тариан талбайд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын Шувуу хамгаалах төвтэй хамтарсан Хонин тоодгийн намрын судалгааг 2026 оны 10 дугаар сарын 1-9-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. 

Энэхүү тариан талбай нь монгол орны баруун бүсийн нүүдлийн шувуудын хувьд чухал газар нутаг бөгөөд Хонин тоодог, Хархираа тогоруу, Бор галуу, Хондон ангир зэрэг шувуудын намрын нүүдлийн үедээ бууж амардаг газар юм. 

Судалгааны үеэр 130 орчим бодгаль Хонин тоодог, 4500 орчим бодгаль Хархираа тогоруу тоолж бүртгэн, 10 бодгаль хонин тоодгийн нүүдэл шилжилт хөдөлгөөнийг тандан судлах зорилгоор сансрын дамжуулагч суурилууллаа.


Монголд 130 орчим Хонин тоодог шувуу байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0