Ойрын өдрүүдэд Монгол Улсын зарим аймаг, сумдуудад тэнгэрт туйлын ягаан туяа ажиглагдаж эхэлсэн нь нарны идэвхжил эрс нэмэгдэж, дэлхийн соронзон орчинд хүчтэй хэлбэлзэл үүссэний илрэл юм. Олон улсын сансар, цаг уурын байгууллагуудын мэдээлснээр уг үзэгдэл нь нарнаас ялгарсан солар масс хаялт дэлхийд хүрч, соронзон шуурга үүсгэснээс шалтгаалжээ.
Одоогийн байдлаар дэлхий даяар бүртгэгдэж буй соронзон шуурга нь NOAA-гийн ангиллаар G4 буюу “хүнд” түвшинд хүрсэн байна.
Соронзон шуурга нь нарнаас гарсан солар масс хаялт (CME) эсвэл нарны салхи (solar wind) дэлхийд хүрч, дэлхийн соронзон талбайтай харилцан үйлчлэлцэх үед бий болдог. Үүний хүчин зүйлийн эрчимээс хамаарч NOAA-гийн шкалаар G1 – G5 хүртэл үнэлдэг:
Шинжээчдийн тайлбарласнаар соронзон шуурганы хамгийн идэвхтэй үе нь ихэвчлэн 1-3 хоног үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд шөнийн цагаар туйлын ягаан туяа ажиглагдах боломж өндөр байдаг байна. Шуурганы идэвх аажмаар буурсан ч үлдэгдэл нөлөө нь хэд хоног хадгалагдаж, зарим шөнө сул хэлбэрийн туяа дахин харагдах магадлалтайг онцолжээ.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс хүчтэй соронзон шуурганы үед хиймэл дагуулын навигац, GPS систем, радио холбоонд түр хугацаанд доголдол үүсэх, мөн зарим иргэдэд толгой өвдөх, нойр алдагдах зэрэг мэдрэмж илэрч болзошгүйг анхааруулж байна. Харин туйлын ягаан туяаг сонирхон харахыг хүссэн иргэд гэрлийн бохирдол багатай, илүү нээлттэй орчинд, хойд зүгийг харж ажиглах нь илүү тохиромжтойг зөвлөжээ.
Соронзон шуурганы нөхцөл байдал ойрын өдрүүдэд өөрчлөгдөж болзошгүй тул холбогдох байгууллагууд сансрын цаг агаарын мэдээллийг тогтмол шинэчилж, олон нийтэд хүргэж ажиллаж байна.
| Хүчтэй соронзон шуурганы нөлөөгөөр Монголд туйлын ягаан туяа ажиглагдаж эхэллээ |
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Маргаашаас хүйтрэх тул малаа бэлчээрлүүлэхгүй тэжээхийг зөвлөлөө
2026-01-14 12:18:23
Бөөрөлжүүлтийн нүүрсний бункер хөлдсөн учраас цахилгаан хязгаарлалт үргэлжилнэ
2026-01-21 13:20:13
ЗГ: Агаарын хэм өмнөх жилээс 6 хэмээр хүйтэн, ДЦС-ууд арав хоног түлэх нүүрсний нөөцтэй байна
2026-01-21 12:37:47
Малдаа явсан иргэн осгож нас баржээ
2026-01-21 12:10:14
2026-01-21 10:59:35
Зудын эрсдэлээс сэргийлж, малчдад нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилж олгоно
2026-01-21 10:59:16
2026-01-21 09:27:58
Диспетчерийн Үндэсний Төв: Аваарын горим үүсэхээс сэргийлж 1 цаг 30 минутын хязгаарлалт хийж байна
2026-01-21 09:27:07
2026-01-21 09:01:40
2026-01-21 08:42:01
2026-01-21 08:39:15
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-21 08:00:10
2026-01-20 16:17:56
2026-01-20 15:19:52
Өчигдөр 97 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл 88 бүртгэгджээ
2026-01-20 14:58:58
2026-01-20 14:24:53
Бямба гарагаас хүйтний эрч суларч, -10 хэм болно
2026-01-20 13:52:21
2026-01-20 13:40:50
2026-01-20 12:16:02
2026-01-20 11:22:53
2026-01-20 10:10:17
Ирэх дөрөвдүгээр сард AI туслах багшийг туршина
2026-01-20 09:52:31
2026-01-20 09:45:29
2026-01-20 09:32:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-20 08:06:12