Говийн аймгийн нийт нутгаар 01 дүгээр сарын 09-ний өдөр буюу Баасан гарагт цас орж, явган шуурга шуурах ба салхи секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Улмаар Бямба гарагт хүйтний эрч чангарч, шөнөдөө -19-24, өдөртөө -15-20 градус хүйтэн байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Иймд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарах;
Цасан шуурганы үеэр авто замд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах;
Шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байхыг анхаарна уу
| Говийн нутгаар цас орж, явган шуурна |
Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орно
2026-04-24 09:48:43
Нойтон цас орж, явган шуурга шуурна
2026-04-22 10:01:33
Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 30-нд бороо орно
2026-04-21 14:03:22
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа
2026-05-02 15:41:18
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03