Нэгдүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын төлөв

2025 оны 12 дугаар сарын 26-наас 2026 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна. 

Хур тунадас: 27-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 30, 31-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 28-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21....-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 27-28-нд шилжих шөнө ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 27-28-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -25...-30 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн, 29-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -29...-34 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 


Нэгдүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын төлөв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ