Ирэх 1,2,3 дугаар сард цаг агаар ямар байх вэ

Ирэх нэгдүгээр сард Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол гуравдугаар сард агаарын дундаж температур Дорнодын зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Ус цаг цур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтэсээс ирэх оны 1- 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна. Ингэхдээ дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг ажээ.

Ирэх оны нэгдүгээр сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байгаа бол гуравдугаар сард агаарын дундаж температур Дорнодын зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын дундаж температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх боловч нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.

Харин хур тунадасны хувьд нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, Төвийн аймгуудын нутгийн зүүн, Зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр, гуравдугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа бол хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа ажээ. Тиймээс эрс хүйтрэлт, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч, ажлаа төлөвлөхийг Ус цаг цур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхааруулав.


Ирэх 1,2,3 дугаар сард цаг агаар ямар байх вэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ