Байгалийн түүхийн олон сая жилийн ул мөрийг хадгалсан Их нууруудын хотгорын ургамлын аймаг тун онцгой тогтоцтой, олон янз байдлаар тун өвөрмөц юм. Энэ утгаара олон арван судлаачдын анхаарлыг үеийн үед татсаар ирсэн билээ.
Тодруулбал: Залуу судлаач, докторант, Увс нутгийн хүү Д.Мөнхтулга 2024 онд Малчин сумын Сөртийн зуслан, Хүйтний хөдөөгөөс дээжилсэн нэг шинэ зүйл ургамлыг бүртгэж, Уг зүйлийг 2025 онд Доктор Ш. Баасанмөнх болон профессор H.J. Choi нарын хамтран морфологи-генетикийн судалгаагаар шинээр тодорхойлж, Увс аймгийн нэрээр Astragalus uvsicus Munkht., Baasanm. & H.J.Choi — “Увсын хунчир” хэмээн дэлхийд шинээр нээж, Монгол орны ургамлын аймагт шинээр бүртгэгдлээ. Энэхүү зүйлийн эх материал буюу холотип (UBU0039100) болон изотип (UBU0027685) цуглуулгууд нь Монгол Улсын Их Сургуулийн Ургамлын цуглуулгын санд (UBU) хадгалагдаж байна.
Их нууруудын хотгорын ургамлын өвөрмөц тогтоцыг монгол улс төдийгүй олон улсын эрдэмтэд сонирхон судалсан. Үүнээс Х.Буян-Орших (1994) “Увс аймгийн ургамалжилт, хадлан бэлчээр” нэг сэдэвт бүтээл; МУИС-Мартин-Лютерын нэрэмжит Халле-Виттенбергийн Их Сургуулийн судлаачид Бумжаа Д, нар (1984) Монголын баруун хойд болон өмнөд хэсгийн өндөр уулсын биологи-экологийн харьцуулсан судалгаа /Хархираа уулын/; Хилбиг В, Бумжаа Д. (1985) БНМАУ-ын тариалангийн хогийн ургамал /Хархираагийн тэжээлийн аж ахуй/; Ц.Жамсран, Бумжаа Д. (1988) Монгол орны баруун хойд ба өмнөд хэсгийн өндөр уулс дахь өндрийн янз бүрийн бүсийн ургамлын бүлгүүдийн бичил цаг уурын судалгаа /Хархираа-Түргэний уулс/; Увс нуур, Тэс голын сав газар Д.Суран, бусад (2015), Б.Оюунцэцэг, Ш.Баасанмөнх, Г.Баярмаа, Д.Мөнхтулга нар (2024, 2025) Увс аймгийн нутаг дэвсгэрт ургамлын судалгаа хийсэн бөгөөд энд нэр гарсан Х.Буян-Орших, Д.Бумжаа, Д.Суран, Д.Мөнхтулга зэрэг судлаач, эрдэмтэд нь бүгд Увс нутгийн хүмүүс байгаа нь бахархалтай юм.
| “Увсын хунчир” ургамлыг шинээр нээж, дэлхийд бүртгэлээ |
“Энх тунх орчлон” ХХК ашигласан 126 цооногоо хэвээр үлдээжээ
2026-06-19 16:49:03
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Тусгай хамгаалалттай газраас алтны агууламжтай чулуу ачиж яваад баригдлаа
2026-06-19 16:53:31
“Энх тунх орчлон” ХХК ашигласан 126 цооногоо хэвээр үлдээжээ
2026-06-19 16:49:03
2026-06-19 16:19:46
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна
2026-06-19 12:53:24
2026-06-19 11:56:12
Дэвжээндээ эргэн ирсэн Б.Баасанхүү эхний барилдаандаа яллаа
2026-06-19 11:54:22
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
Мопед, скүүтер явах замыг өөр өнгөөр будаж ялгана
2026-06-19 11:01:49
2026-06-19 10:07:28
2026-06-19 09:58:10
Улаанбаатарт 10 хэм дулаан, бороо орно
2026-06-19 07:18:45
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-06-19 07:16:44
2026-06-18 18:07:18
2026-06-18 17:16:47
2026-06-18 16:45:36
2026-06-18 12:42:02
2026-06-18 11:20:45
2026-06-18 11:10:12
2026-06-18 10:10:58
2026-06-18 10:04:15
2026-06-18 09:58:43
2026-06-18 09:32:44
Улаанбаатарт 24 хэм дулаан. Үүлшинэ
2026-06-18 07:32:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-06-18 07:27:26