Увс аймгийн Тэс сумын Ханжит багт орж ирсэн хүрэн баавгайг тухайн сумын удирдлага, албан хаагчид, мэргэжлийн байгууллагууд тууштай 20 гаруй хоног ажилласны үр дүнд эрсдэл, хохирол үүсгэхээс өмнө амьдаар нь барьж, авран хамгааллаа.
Тодруулбал: Өнгөрөгч 10 дугаар сарын 22-ы өдөр Тэс сумын Ханжит багийн нутагт баавгай харсан талаар иргэний мэдээллийн дагуу Тэс сумын удирдлага, албан хаагчид, байгаль орчны тасаг болон Увс аймгийн Байгаль орчны газар, Зэрлэг амьтан хамгаалах Цэгц төв, Хилийн цэргийн 0311 дүгээр анги, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан, хүрэн баавгайг орж ирснийг тодруулж, авран хамгаалах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Тухайн амьтан нь байгалийн зан төрхөөрөө байршлаа хурдан хугацаанд өөрчилж, зарим үед хаашаа ч явсан юм гэмээр алга болж байлаа. Энэ хугацаанд ажлын хэсэг нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэх, өдөр бүр эргүүл хяналт хийх, урхи буюу амьд баригч торыг тогтсон байршилд байрлуулах, хоол хүнсийг нь амьтны тогтмол ирж байгаа байршилд хүргэж тавих зэргээр баавгайг барихаар 20 гаруй хоног тууштай ажилласны үр дүнд 2025 оны 11 дүгээр сарын 29-ий өдөр Тэс сумын төвийн дэргэд Тооромт хэмээх газар байршуулсан амьд баригч торонд хүрэн баавгай орлоо.
Энэ хүрээнд 11 дүгээр сарын 30-ы өдөр ажлын хэсэг амьд баригчинд орсон баавгайг унтуулан, зарим төрлийн шинжилгээ авч, хэмжилт хийн, дата мэдээлэл цуглуулж ажиллалаа. Тус хүрэн баавгайг Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт шилжүүлэн хүргэх юм.
| Увсын Тэс суманд орж ирсэн баавгайг амьдаар нь барьж, авран хамгааллаа |
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Бактерийн бэлдмэл цацсан тул Богд уул руу алхахыг хориглолоо
2026-06-10 12:56:31
2026-06-19 16:19:46
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна
2026-06-19 12:53:24
2026-06-19 11:56:12
Дэвжээндээ эргэн ирсэн Б.Баасанхүү эхний барилдаандаа яллаа
2026-06-19 11:54:22
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
Мопед, скүүтер явах замыг өөр өнгөөр будаж ялгана
2026-06-19 11:01:49
2026-06-19 10:07:28
2026-06-19 09:58:10
Улаанбаатарт 10 хэм дулаан, бороо орно
2026-06-19 07:18:45
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-06-19 07:16:44
2026-06-18 18:07:18
2026-06-18 17:16:47
2026-06-18 16:45:36
2026-06-18 12:42:02
2026-06-18 11:20:45
2026-06-18 11:10:12
2026-06-18 10:10:58
2026-06-18 10:04:15
2026-06-18 09:58:43
2026-06-18 09:32:44
Улаанбаатарт 24 хэм дулаан. Үүлшинэ
2026-06-18 07:32:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-06-18 07:27:26