2025 оны 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй байна.
Хур тунадас: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 27-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 12 дугаар сарын 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 27, 30-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 25, 26-нд ялимгүй цас, 28-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 26, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -25..-30 градус, бусад хэсгээр -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 25, 27-нд өдрүүдэд хүйтний эрч сулавтар байна.
| Ойрын арав хоногийн цаг агаарын төлөв |
Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ
2026-08-26 11:04:36
Наймдугаар сарын 20 хүртэл цаг агаар ямар байх вэ
2026-08-12 20:26:58
Дарьгангын нутгаар дуу цахилгаантай аадар орно
2026-08-11 09:17:33
Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ
2026-08-26 11:04:36
Монголд нүүрс шингэрүүлж шатахуун гаргаж авах төсөл хэрэгжүүлнэ
2026-08-26 10:58:33