Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2025 оны 11-р сарын 20-ны 20 цагаас 2025 оны 11-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуур орчимд нуурын нөлөөгөөр хялмаална. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +3...+8 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -18...-20 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
2025 оны 11-р сарын 22-ноос 11-р сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
22-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 22, 25-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -18…-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11...-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна. 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.
| Маргааш буюу өвлийн эхэн сарын шинийн нэгэнд цаг агаар ямар байх вэ |
2026-10-23 16:10:58
2026-10-13 14:28:16
Яамнаас хөрс гүн хөлдөж эхлэх хугацааг танилцууллаа
2026-10-05 09:21:07
2026-10-30 13:29:04
2026-10-30 11:51:43
2026-10-30 10:07:34
2026-10-30 10:01:42
2026-10-30 09:28:54
2026-10-30 07:10:00
2026-10-30 07:00:00
Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 17:06:16
2026-10-29 16:45:38
2026-10-29 15:42:33
2026-10-29 14:19:23
2026-10-29 10:29:40
2026-10-29 09:37:08
2026-10-29 09:24:17
2026-10-29 09:12:55
2026-10-29 09:07:20
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-10-29 07:15:24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-10-29 07:14:05