УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Ануужин, Д.Өнөрболор , Х.Булгантуяа нарын гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуульд “Монгол Улсад 50 000 ам.долларын хөрөнгө оруулсан, хоёроос доошгүй ажлын байр бий болгосон гадаадын иргэнд байнга оршин суух зөвшөөрөл олгох” агуулга оруулахаар зүтгүүлж байгаа билээ. Энэхүү хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн дунд маргаан дагуулсан ч 51 хувийн дэмжлэгээр цаашид хэлэлцэгдэхээр дэмжигдээд буй. Харин иргэдийн олонх нь энэ өөрчлөлтийг дэмжихгүй байгаа тул хууль боловсруулалцсан гишүүдийн зарим нь эргэж буцсан үйлдэл гаргаж буй. Монголд хууль бусаар оршин сууж буй гаднын иргэдийг хуульчлах, шинээр орж ирэх хөрөнгө оруулагчдад тавих босгыг намсгах агуулгатай хууль хэлэлцэгдэж буй энэ үед одоогоос яг 10 жилийн өмнө бичигдсэн нэгэн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
“Урд хөршийн эрх баригчдын явуулж буй “хотжуулах” бодлогын ачаар жил бүр олон зуун мянган тариачин амьдрах газар хайн хүн ам цөөтөй, газар тариалан эрхлэх боломжтой гадаад орнуудаар хэрэн хэсүүчлэх болсон гэсэн мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлэлд “Нэг км2 газар нутагт 1.8 хүн ноогддог, газар нутгийн ихэнх хэсэг нь газар тариалан эрхлэхэд туйлын боломжтой шимт хөрстэй Монгол Улс Хятадын тариачдын зүглэх улс №1” гэж бичиж байгаа нь түгшүүр төрүүлж байгаа юм. Тэр ч байтугай сүүлийн 20 жилд газраа Засгийн газарт алдсан 120 сая хятад тариачдын 100.000-ыг нь Монголд “шингэх” боломжтой гэсэн дургүй хүрэм дүгнэлт ч хийсэн байх юм. Магадгүй, газраа Засгийн газарт олон сая юаниар худалдсан тариачин малчин Монголын ядуухан нэгний нэрийг барьж газар авчихаад “Нууц ноёнтон” болчихсон сууж байх вий гэсэн бодол айдас төрүүлнэ. Манай улсад бизнесийн зорилгоор орж ирсэн хятад иргэд хэл ам таталж байдаг нь үүний хажууд бага хэрэг билээ. Дээрх мэдээллийг анхлан дэлгэсэн хятад судлаач эрдэмтэн Жон Кинг Фербанкийн бичсэнээс товчлон хүргэе.
Тэрбээр “БНХАУ хэдийгээр дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болохоор зүтгэж байгаа ч зарим статистик үзүүлэлтийг нь харвал… зүгээр л аймшигтай гэсэн үг толгойд орно. Жишээлбэл, 2003-2006 оны хооронд барилга дэд бүтэц байгуулах зорилгоор 51-55 сая тариачны газрыг чөлөөлжээ. Ингэхдээ газар эзэмшигчдэд “Та газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ Хятадад харь яалалгүй газарт л газар эзэмших ёстой” гэсэн ухуулгыг хийгээд тодорхой хэмжээний төлбөр төлсөн байна. Үүнийг хараад зүгээр л “аан” гээд өнгөрч болно гэж үү. “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” хуулийг зөрчин газраа алдсан тариачдыг оруулбал энэ тоо 60 саяд хүрнэ. Сүүлийн жилүүдэд дээрх бодлогын хэрэгжилт өмнөхөө бодвол арай намжсан ч жил бүр 2-4 сая тариачин газраа алдсаар байгаа юм. Эдүгээ Хятадын Засгийн газар нэг тариачин ойролцоогоор 2 му (0.1647 га-тай тэнцэнэ) газар эзэмшиж байна гэсэн мэдээлэл хийж байна. Гэтэл энэ тоо аль 1996 онд л 1.59 му байсан шүү дээ” гэж бичжээ.
Урд хөршид 1996-2007 оны хооронд 125 сая тариачин газраа алдсан гэсэн баримт Jinyang Net-д тавигдсан байна. Газрыг дэд бүтцийн зорилгоор ашиглах ажил 2006 онд Цзянсу, Хубэй, Сычуань мужид тусгай хөтөлбөр болон хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2008 оноос улам эрчимжиж, бүх орон даяар хэрэгжүүлэхээр болсон байна. Түүнээс хойш хоёрхон жилийн дотор урд хөршийн нэг мужид дунджаар 20 хот байгуулагджээ. Тариалангийн болхи тосгон орчин үеийн хот болох үйл явц тасралтгүй үргэлжилж, өв уламжлан хийж ирсэн ажлаа өөр газар оронд үргэлжлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо ч нэмэгдсээр байна. Эдгээр иргэд газрын үнэ хямд байдаг манайх шиг улсад цагаачлах хүсэлтэй байгаа нь тодорхой. Тиймээс саруул ухаантай байж, харийн цагаачдын гар хөл болохгүй байхыг нийт иргэддээ сануулмаар байна” гэжээ.
10 жил гэдэг гүрний бодлогын хувьд бага хугацаа. Өнгөрсөн хугацаанд хотжилт улам эрчимжсэн тул Хятадын хувьд нөхцөл байдал улам дордсон уу гэхээс дээрдээгүй нь лавтай. Тиймээс УИХ-ын гишүүд гаднын хөрөнгө оруулагчдад Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөл олгох агуулгыг хуулийн төслөөсөө авч хаях, нэг бол санаачлагчид нь бүрмөсөн эргүүлэн татах биз ээ.
Газаргүй болсон 120 сая хятад суурьших улс хайн дэлхийгээр бэдэрч байна |
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:14:48
2025-02-05 09:57:29
2025-02-06 08:05:00
2025-02-06 08:00:00
2025-02-05 19:28:23
2025-02-05 17:42:50
2025-02-05 17:13:43
2025-02-05 16:57:38
2025-02-05 16:30:46
2025-02-05 16:29:55
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:49:26
2025-02-05 15:37:16
2025-02-05 15:26:54
2025-02-05 15:14:48
2025-02-05 14:56:03
2025-02-05 14:51:35
2025-02-05 13:42:30
2025-02-05 13:37:43
2025-02-05 12:57:01
2025-02-05 12:52:28
2025-02-05 12:32:14
2025-02-05 12:12:41
2025-02-05 11:56:44
2025-02-05 11:55:38
2025-02-05 11:50:47
2025-02-05 11:47:59
2025-02-05 11:28:10
2025-02-05 11:16:30
2025-02-05 11:13:20
2025-02-05 10:39:25
2025-02-05 10:24:35
2025-02-05 10:02:31
2025-02-05 09:57:29
2025-02-05 09:53:09
2025-02-05 09:48:05
2025-02-05 09:32:19
2025-02-05 09:10:39
2025-02-05 08:20:16
2025-02-05 08:02:26
2025-02-05 07:59:57