Говь-Алтай аймгийн Бурханы шашинтны төв Дашпэлжээлин хийдийн хамба лам Батбаатарын Ууганбаяр Энэтхэг улсын Балданбрайбүн хийдийн Гоман дацанд буддын гүн ухааны эрдмийн дээд цол болох Гавж цол хүртэж, дамжаа барих эрхээ албан ёсоор гардан авлаа.
Энэхүү эрхэм хүндтэй ёслолыг Гоман дацангийн хамба лам, номын багш нарын хамт намрын дунд сарын шинийн 15-ны бэлгэт сайн өдөр зохион байгуулсан нь онцгой бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал боллоо.
Гавж: Буддын лам нарын ур чадварыг шалгасан “арван бэрх” хэмээх шалгалт бүхий давааг нэг бүрчлэн давж гарсан ламд олгодог цол. Эл цолыг авсан лам цанидын гурван ухааныг эзэмшсэнээ лам нарын өмнө баталж ном хаялцаж гэвш болох ёстой ажээ. Гавж цолтон лам нь сүм хийдээс дураараа гарч явж болдоггүй байна.
| Алтай нутгаас гавж цолтон төрлөө |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33