Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Төрийн банк болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран иргэдийг орлогод нийцсэн, чанартай орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ТОСК ТӨХХК-ийн орон сууцны төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хэрэглээний болон түрээсийн төлбөрийг “Төрийн банк”-ны бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн сувгуудаар нэг цэгээс хялбар, шуурхай төлөх боломжийг бүрдүүлэх юм.

Мөн иргэдийн орлогод нийцсэн, чанартай орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэхийн тулд орон сууцны төсөл хөтөлбөрийг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлэх хувилбаруудыг судалж, цогц шийдлийг эрэлхийлэх юм. Мөн ногоон хөгжил ба орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хөгжлийг дэмжих бөгөөд хөрс болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тодорхой санал, санаачилгыг боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар тусгалаа. 

нэг буюу түүнээс олон хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад


Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0