Амралтын газарт амарч байсан иргэдийг айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ. Тодруулбал, энэ оны 10 дугаар сарын 24-ний 02.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт үл таних залуус бусдыг хутгалж, гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийг үл таних 20 настай эрэгтэй М нь бусадтай бүлэглэн зодож, хутгаар айлган сүрдүүлж, улмаар хоёр иргэний мөр, хөл, гуя хэсэгт хутгалж, гар утсыг нь дээрэмдэн хэргийн газраас зугтсан байна.
Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилах ажиллагаа явуулж хэрэгт холбогдсон этгээдүүдийг илрүүлж хэргийг үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2-р хэлтэст шалгаж байна.
| Иргэдийг айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ |
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-10-29 07:15:24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-10-29 07:14:05
2026-10-28 11:06:40
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-10-29 07:15:24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-10-29 07:14:05
2026-10-28 15:23:36
2026-10-28 15:13:19
2026-10-28 14:39:33
2026-10-28 12:13:26
2026-10-28 11:06:40
2026-10-28 09:35:23
2026-10-28 09:19:15
2026-10-28 07:10:00
2026-10-28 07:00:00