Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон Ц.Баатархүү 2024 оны долоодугаар сарын 10-нд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон. Энэ үедээ тухайн яамыг эзэнгүй мэт болгосон гэж ярих хүмүүс олон.
Түүнийг сайдаар ажиллаж байх үед Үндэсний аудитын газар тус яамны 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг шалгаад 240,9 сая төгрөгийн таван зөрчил илрүүлж, санхүүгийн тайланд “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байдаг. Зөрчлийн дүн нь аудитын тогтоосон босгоос давж, санхүүгийн тайланд нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Үүнээс гадна Ц.Баатархүү сайдаар томилогдмогцоо Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр өөрийн ойрын хүн гэгддэг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Алтан-Одыг томилсон байдаг. Харин 2025 оны долдугаар сарын 9-нд Засгийн газрын хуралдаанаар Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Одыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж байв.
Аудитаар илэрсэн таван зөрчил
|
Дүн |
Аудитаар тогтоосон зөрчил |
|
157,776,800 төгрөг |
Батлагдсан төсөвт тусгаагүй зардал гаргасан. Хүний нөөцийн судалгаанд 49 сая төгрөгийг цахим шилжилтийн арга хэмжээний төсвөөс, гэрээт ажилчдын цалин болон ахмад настанд хүндэтгэл үзүүлэхэд 108.8 сая орчим төгрөгийг үндсэн үйл ажиллагааны төсвөөс зарцуулжээ. |
|
38,650,000 төгрөг |
Урсгал төсвөөр худалдан авсан бараа материалыг орлогод бүртгэлгүйгээр шууд зардалд тооцжээ. |
|
19,950,000 төгрөг |
Батлагдсан төсөвт тусгаагүй, тухайн жилд хэрэгжих боломжгүй гэж аудитад тэмдэглэсэн shilen.gov.mn системийн хөгжүүлэлтийн төлбөрийг урьдчилан санхүүжүүлжээ. |
|
16,200,000 төгрөг |
Байрны түрээсийн төсвөөс танхим түрээслэх зардал гаргаж, төсвийн зардлын ангилал зөрчжээ. |
|
8,360,000 төгрөг |
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нээсэн арилжааны банкны дансаар ийм дүнтэй орлого, зарлагын гүйлгээ хийжээ. |
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮ 269сая
Гэр бүлийн орлого: ₮106 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮110 сая
Орон сууц барилга байгууламж: ₮ 853,6 сая /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮330 сая /Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Criuser 300 - 1/
Мал аж ахуй: ₮699 сая / Адуу-169, Үхэр-247, Ямаа-728/
Газар: ₮60 сая /Өмчлөх-665м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮ 271 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮ 369 сая гэж мэдүүлжээ
| ₮240 саяын аудитын зөрчилтэй гэх Ц.Баатархүү ₮853 саяын орон сууц, ₮699 саяын малтай |
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:09:39
2026-11-20 09:59:32
2026-11-20 18:02:23
2026-11-20 17:25:22
2026-11-20 16:05:52
2026-11-20 15:11:39
2026-11-20 11:03:42
2026-11-20 10:29:45
2026-11-20 10:09:39
2026-11-20 09:59:32
2026-11-20 09:53:26
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2026-11-20 07:25:03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно
2026-11-20 07:23:31