Монгол Улсын иргэний эрүүл амьд явах эрх алхам тутамд зөрчигдөж эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж буйг ойрын өдрүүдэд хангалттай харж, мэдэрч байна. Айл бүрд нэгээс хоёр ханиад томуутай хүүхэд, хорт хавдартай нэг хүн байх нь хэвийн үзэгдэл боллоо. Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ хүрэлцээ муутай. Эмнэлгийн орчин засаж сайжруулах нэн шаардлагатай нүүр тулж байна. Ковидын үед нэг иргэнийг 8-10 сая төгрөгөөр эмчилж байсан бол одоо ханиад томуугаа эмчлэх эм хүрэлцээгүй болжээ.
Балчир хүүхдээ хувийн эмнэлэгт хэвтүүлье гэхэд ЭМД-ын сангийн мөнгө нь тасарсан учир хувийн эмнэлэг хүлээж авах боломжгүй гэх. Монгол улсын иргэн эрүүл мэндийн даатгалыг хуулиар заавал төлөх ёстой байдаг. Гэвч энэ мөнгө хаашаа хэний гараар оров. Үхэл амьдралын зааг дээр тэмцэлдэж буй иргэд хагалгааны өдөр нь болсон ч ЭМД-ын сан хоосорсноос үүдэж хагалгаагаа хойшлуулсаар байна. Эмнэлгийн орчин муу, ор хүрэлцээгүй, нэг тасагт олон хүнийг чихэж хэвтүүлснээс үүдэж нэг төрлийн вирусээр өвдөж хэвтсэн хүүхдүүд өвчин нь хүндэрч урвалд орсон мутаци вирусээр өвдөж байна гэж ярих эцэг эхчүүдийн гомдол хөвөрсөөр. Гэтэл үүн дээр анхаарч ажиллах ёстой ЭМЯ таг дуугүй байсаар. Салбарын сайд нь ордны зүүн талаас баруун тал хүртэл сандал суудлын төлөө хөлөө хугартал гүйж суудлаа бэхжүүлсээр...
Намрын гурван сард өвлийн оргил ачааллын үеийн ханиад томууг хэрхэн давах тухай бодлого боловсруулж, удирдлагаар хангах ёстой сайд эхний вирусын ханиад дээр бүдрэв. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй ачаалалтай үед өвчтөнүүдийг өөр газар руу шилжүүлж, эмчлэгч эмч нараа хэрхэн хуваарилах тал дээр Ж.Чинбүрэн сайд ажиллах ёстой байлаа. Түүнийг маш сайн эмч гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ тэр сайн менежер биш ажээ. Томуугийн вирусын оргил ачааллын үе арванхоёр дугаар сараас нэгдүгээр сарыг дуустал үргэлжилнэ. Энэ үеийг Ж.Чинбүрэн сайд амжилттай давж чадахгүй бол Г.Занданшатарын засгийн газрыг огцруулах хоёр дах акц хаврын улс төрөөр эхлэж мэдэхээр байна.
Хуурамч эм, эмийн чанарын асуудлыг хамгийн ихээр хөндөж тавьсан хүн бол Ж.Чинбүрэн сайд. Өнгөрсөн хавар зөвхөн энэ асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан. Харин бид өнөөдөр чанартай эм хэрэглэж чадаж байна уу. 72 цаг уугаад өвчний шинж тэмдэгийг дарж чадахгүй антибиотикыг 7-10 хоног ууж байна. Өөр улс оронд барагтай бол хүүхдэд антибиотик санал болгодоггүй. Манайд бол чанаргүй эмийг боорцог шиг хэрэглэх болж. Алсдаа эмийн дасал болсон эрүүл мэндийн асуудалтай иргэдийг эх орондоо бэлдэж байгааг ойлгох хэрэгтэй. Эрүүл монгол иргэн хаачив.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд асуулга хүргүүлсэн байна лээ. Тус асуулгад ковидын үеийн мөнгөний зарцуулалт, ЭМД сангийн мөнгө, эмийн чанарын тухай, эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээний тухай гээд энэ цаг үед иргэдийн мэдхийг хүсч буй зүйлсийн жагсаалт. Угтаа бол Ж.Чинбүрэн сайд эдгээр зүйлсийг ярьсаар сайдын суудалд очсон. Очсон даруйдаа мэдэх гэсэн зүйлсээ мартав уу. Мэдээллүүдийг дэлгэж ажлаа хийхийг хүссэнгүй юу. Монгол эмч нарын ур чадвар сайн. Тэдэнд ажиллах орчин, техник хэрэгсэл маш дутмаг. Эрүүл мэндийн яам өөрийн хөрөнгөөр авсан төнөг төхөөрөмж тун ховор. Энд тэндхийн олон улсын байгууллагаас хэрэгцээтэй зүйлсээ тусламжаар авдаг. Тэр тоног төхөөрөмжүүдийг том дарга эмч нар хувийн эмнэлэгтээ аваачиж тавьдаг хэмээн хамгийн чанга хашгирсан хүн нь Ж.Чинбүрэн сайдаа та шүү.
Гэтэл өнөөдөр Эрүүл мэндийн салбар өөрөө "эрчимт эмчилгээний тасагт" шилжихэд бэлэн болжээ. Энэ бол эмч эмнэлгийн ажилтнуудын буруу биш энэ салбарыг удирдаж яваа удирдлагын буруу юм.
| Эрүүл мэндийн салбар “эрчимт эмчилгээний тасагт” шилжлээ |
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36