Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засгийн оролцоо, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж буй “Бүтээж, Манлайлж, Хөгжүүлнэ” арга хэмжээнд хамтран оролцож байна.
2026 оны 5 дугаар сарын 24–26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд 300 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндээ олон нийтэд танилцуулан, борлуулалтаа нэмэгдүүлэх, шинэ харилцагчтай болох, туршлага солилцох өргөн боломжийг бүрдүүлж байна. Энэхүү арга хэмжээ нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна үндэсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын бодит чадавх, хөдөлмөр, бүтээмжийг олон нийтэд таниулах чухал ач холбогдолтой юм.
Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний ЭКСИМ үндэсний нэгдсэн холбооны зүгээс тус арга хэмжээнд гишүүн байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оролцоог идэвхжүүлж, тэднийг хэрэглэгч, түнш байгууллага, санхүүгийн байгууллага, зах зээлийн шинэ боломжтой холбох чиглэлээр хамтран ажиллаж байна. Арга хэмжээнд оролцож буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, Монгол брэнд бүтээгчид, ажлын байр бий болгогчид, өрхийн эдийн засгийг дэмжигчид бөгөөд энэ нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар Монгол Улсын эдийн засагт ямар чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна.
Гурван өдрийн турш оролцогч эмэгтэй бизнес эрхлэгчдэд түрээсийн төлбөргүйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, борлуулалтаа нэмэгдүүлэх, шинэ харилцагчтай болох, хамтын ажиллагааны сүлжээгээ өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Мөн ХААН Банкны Жижиг, дунд бизнесийн академиас арга хэмжээнд оролцож буй 30 эмэгтэй бизнес эрхлэгчид 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулж, бизнесийн мэдлэг, санхүүгийн төлөвлөлт, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг олголоо.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийн бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийн ард өрхийн орлого, ажлын байр, үндэсний үйлдвэрлэл, Монгол брэндийн үнэ цэн оршиж байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үндэсний үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон хэрэглэж, бодитоор дэмжихийг уриалж байна. Та бүхэн 2026 оны 5 дугаар сарын 24–26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Бүтээж, Манлайлж, Хөгжүүлнэ” арга хэмжээнд хүрэлцэн ирж, 300 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо нь цаашид гишүүн байгууллагуудын оролцоог идэвхжүүлж, үндэсний үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч, экспортын чиг баримжаатай бизнес эрхлэгчдийг зах зээл, санхүүжилт, түншлэл, борлуулалтын сувгуудтай холбох ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
| ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна |
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
Нас барсан иргэний ар гэрт ₮532 мянгын хувьцаа ногдоно
2026-05-20 16:10:42
2026-05-15 10:37:30
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03