БНХАУ-ын сансрын технологийн салбарт хэд хэдэн түүхэн дээд амжилтыг тогтоох "Шэньжоу-23" буюу Shenzhou-23 хөлөг ням гарагийн орой Ганьсу мужийн Жюцюань хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөрлөө.
Тус хөлөг даваа гарагийн өглөө "Тяньгун" (Tiangong) сансрын станцтай автоматаар амжилттай холбогдож, гурван сансрын нисгэгч станцдаа нэвтрэн орсон байна.
Энэ удаагийн багийг Жу Янжу ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд сансрын нисгэгч Жан Жюань болон Хонг Конгийн анхны сансрын нисгэгч Лай Ка-йин (Лэй Жяин) нар багтжээ.

Багийн гишүүдийн нэг нь "Тяньгун" станцад бүтэн 1 жилийн турш байрлан судалгаа хийх бөгөөд энэ нь Хятадын сансрын нисгэгчдийн түүхэн дэх хамгийн урт хугацааны нислэг болох юм. Үүгээр Хятад улс хүний бие урт хугацааны жингүйдлийн орчинд хэрхэн өөрчлөгдөх, сар руу хүн илгээхэд хүний бие физиологи ямар ачаалал даахыг судлах аж.
"Шэньжоу-23" хөлгийн баг урьд өмнөх багуудын адил сансарт задгай зугаалга хийж, станцын гаднах төхөөрөмжүүдийг шинэчлэхээс гадна шинжлэх ухааны маш нарийн туршилтуудыг хийнэ. Хятад улс 2030 оноос өмнө саран дээр хүн буулгах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү урт хугацааны даалгавар нь уг зорилтын гол тулгуур бэлтгэл болох юм.
| Хятад сансарт бүтэн 1 жил байх түүхэн даалгавартай "Шэньжоу-23" хөлгийг хөөргөлөө |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20