"Чөлөөт зах зээл" ярих Ж.Энхбаяр сайд ЖДҮ-ийн зээлээр үржлийн үхрийн ферм байгуулсан

Сүүлийн саруудад махны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн өдөр тутмын амьжиргаанд хүнд цохилт болж байна. Хамгийн наад захын жишээ хэлэхэд, үхрийн махны үнэ килограмм нь 36 мянган төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс даруй 53.2 хувиар өссөн статисткийн мэдээ гарсан. Энэ нь ард түмний худалдан авах чадвар туйлдаж, хоосон хонохдоо тулсныг бэлхнээ гэрчилнэ.

Гэвч үнийн энэ галзуурлын өмнө Засгийн газар нь нэгдмэл байр суурьгүй, салбарын сайд нар нь "толгой хуурамч" мэдэгдэл хийсээр сууна. Ерөнхий сайд Н.Учрал "Хүчит шонхор" зах дээр очиж, махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргахаа мэдэгдэж нөөцийн махны үнийг зах зээлийн үнийн дүнд нийцүүлж худалдаалж эхэлсэн. Гэтэл Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Төр махны үнийг зохиомлоор барихгүй, зах зээлийн хуулиараа яваг" гэсэн байр суурь илэрхийлж, зах зээлийн нийлүүлэлт, эрэлт болон хувийн хэвшлийн харилцаанд төр хэт оролцох нь зохимжгүй гэж онцолсон юм.

"Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн" ярьж суугаа Ж.Энхбаяр сайд өөрөө ЖДҮ-ээс зээл авч, "Герефорд" үржлийн үхрийн ферм байгуулсан нэгэн. Ард түмэн үнэтэй мах авч чадахгүй туйлдаж байхад, махны бизнес эрхлэгч сайд маань "Үнэ чөлөөтэй байх ёстой" гэж зүтгэж буй нь улаан цайм ашиг сонирхлын зөрчил биш гэж үү... Төрд ард түмний эрх ашиг уу, эсвэл сайдын фермийн ашиг орлого чухал уу гэдэг асуулт эндээс урган гарч байна.

Мөн түүний 2024 оны ХОМ-ийг харахад,

Өөрийн орлого - 2.5 тэрбум төгрөг

Гэр бүлийн орлого - 36 сая төгрөг

Үл хөдлөх хөрөнгө  8 тэрбум

Автомашин - 250 саяар үнэлэгдэх туулах чадвар өндөр Mercedes Benz, G 500 зэрэг автомашинтай

Үнэт эдлэл - 200 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй бөгөөд эзэмших зориулалттай хоёр газартай
Дотоодын хадгаламж - Түүний авлага нь 11.4 тэрбум төгрөг бол дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж нь 1.5 тэрбум төгрөг

Хуулийн этгээд - “Газар" ХХК-д 151 мянган хувьцаа, Капитал Партнерс ББСБ ХХК-д 17000 ширхэг хувьцаа эзэмшдэг байна.


"Чөлөөт зах зээл" ярих Ж.Энхбаяр сайд ЖДҮ-ийн зээлээр үржлийн үхрийн ферм байгуулсан
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 23
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-06-01 09:40:21
    Зочин : Энэ нөхөр ч амьдрал аа овоо босгоод авлаа шүү. Бусдаар улсад юу ч хийсэнгүй дэ. Үхэхгүй юм шиг хулгайлаад л байх юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-06-01 07:00:44
    Гүндэгмаа : Хөөх 2 ББСБ аар мөнгө угаадаг юм бна шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-31 21:58:33
    Зочин: Төрөөс зайлаач ээ.Тэр үхрээ очиж хариул аа!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-30 01:02:35
    Зочинхүү: Ж,Энхбаяр даанч их сүртэй махны үнэ барихгүй. Зах зээлийн жамаар явна гээд донгодоод бсан юмаа. Өөрөө ЖДҮ-гээс их мөнгө хулгайлчихаад хамраа сөхөөд байж. үхрийн фeрмтэй улам л их идсээр байгаад хэлэх үг нь хортой болоод байж дэ. Сайдын ажлаас нь чөлөөлж төр засгаас зайлуул. Энэ мэт хулгайчууд их хуралд сууж бусддаа гай болоод байгаа тул АТГ өгөх ёстрй шүү!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-29 18:14:05
    А.Сарантуяа : Чөлөөт зах зээл чинь монгол улс ардчилалд шилжих үед лангуун дээр бараа байхгүй байсан картанд хүнсний бараа орсон үе байсан одоо бол өөрчлөгдсөн тэр үед та нарыг хөл дээрээ босгох гэж чөлөөт зах үээлд оруулсан одоо бол болимоор бн цаг үе өөрчлөгдсөн лангуун дээр олон төрлийн барааг дүүргэсэн үүгээр чинь болихгүй бол төр үнэнд хяналт тавихгүй юмны үнэ тэнгэрт гарлаа одоо боливол яасан юм бэ төр мэргэн ухаанаар удирдах цаг нь болжээ хяналт хэрэгтэй бн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-29 16:56:46
    Зочин: Нэг төсөл ороод ирэнгүүт өөрсдөө хуваагаад авчихдаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-29 09:25:24
    монгол : харгис капитализмын онол толгойдоо шингээсэн хорсон толгойлсон олигарх
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-28 20:26:46
    Х: Ийм пиздаг шууд зайлуулж холдуулаач
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-28 19:45:08
    Ок: Бузар шуналын тулам чөтгөр
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-28 19:14:26
    Зочин: Ухана ишигний зовлон мэдэхгүй гэгч энэ байхдаа, өндөр албан тушаал эрх мэдэлд хүрсэн хүнд ард иргэдийн зовлон зүдгүүр паплийгүй бололтой. Бид ийм л хүмүүсийг өөрсдөө сонгоод байгаа байхгүй юу.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-28 12:36:46
    Бадамханд: Үхэхдээ аваад тонилоорой. Мөнх бмш байлгүй. Эсвэл шуналын бузраар хөрөнгөжсөн хүн мөнхөрдөг ч юм билүү. Энхбаяраа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 22:47:43
    Зочин: За больдоо Ж.Энхбаяр яагаад ЖДҮ -гээс зээл авч болохгүй гэж гишүүн ч хүн шүүдээ тэгээд ч хүн амьдрах ёстой биздээ.Заавал хүнийг аль муугаар хэлэх ямар шаардлага байнаа .Ж.Энхбаяр маш мундаг залуу шүү монгол төрд маш хэрэгтэй хүн .Тэгээд ч нялуун хуурамч зангүй маш дажгүй хүн.Харин МАН-ын гишүүд рүү бусад намын шивэгчингүүд өдөр шөнөгүй дайрах болжээ заавал МАН-ыг нухчин дарах гэсэн явуулга гэж харж байна шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 20:15:45
    Монгол хүнээ дээдэл: Энхбаяр бол хулгайч хүрэлсүхийн суганы үс
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 17:06:51
    Зочин: Өрөө төл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 15:25:24
    Эр бор харцага. : Үхрийн махны үнэ өсгөсөн муу санаат хулгайч энэ шив дээ!!!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 15:06:12
    Иргэн: Ха ха өөр улсад бол сэлэм гялс хийхээр энэ мэтийн өлөн хулгайчууд дарга сайд гээд нэг л хаан заан мэт бодсон новшнууд л бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 13:25:42
    Эрднээ: Өө тэгээд л төр махны үнийг зохицуулахад оролцохгүй гээд байждээ. Махны үнийг нэмээд байгаа хүн нь ч энэ нөхөр юм байна шүүдээ. Учралаа наад нөхрөө зайлуулаач.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 12:35:27
    Ааааа: Лалар
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 12:34:44
    Нэг: Новшийн хог.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 09:09:06
    Зочин: Ердийн хулгайч л байна. Варити театрыг төрөөс дээрэмдсэн хулгайч.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 08:53:54
    МАН: МАНЫ Л НЭГ ХУЛГАЙЧ ШҮҮ ДЭЭ ЭНЭ...ЯЛТАЙ НОВШ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 08:08:40
    оо: ичидгүй гуйлгачин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-27 07:55:40
    иргэд: БИДНИЙ МӨНГӨӨР ҮХРИЙН ФЕРЕМ БАЙГУУЛЧХААД ОДОО БҮР БИДНИЙГ ШУЛАХ ГЭЖ МАХНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДӨӨД, ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМ ЯАРИЖ ДОНГСООД!!! ЭНЭ ӨГӨР ТОЛГОЙ ШУНАЛУУД ТЭЖЭЭСЭН АРД ТҮМЭНДЭЭ ЭРГЭЭД ӨГӨӨЖӨӨ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮМУУ!!! МӨНГӨНД ДОНТСОН НОВШНУУЛИЙГ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛ!!! ДАХИН БҮҮ СОНГО