ятадын хойд хэсгийн Шаньси мужийн Чанжи хотод байрлах "Люшэньюй" (Liushenyu) нүүрсний уурхайд өнгөрсөн баасан гарагийн орой (2026.05.22) хий дэлбэрсний улмаас амиа алдагсдын тоо 90-д хүрсэн талаар албаны эх сурвалжууд болон олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Дэлбэрэлт болох үед газар доор нийт 247 ажилтан байснаас аврагчид 201 хүнийг гаргаж авч чадсан байна. Гэвч хорт хийн тархалт болон дэлбэрэлтийн далайцаас шалтгаалан нас барагсдын тоо богино хугацаанд огцом өсжээ. Эмнэлэгт хүргэгдсэн 120 гаруй ажилчны олонх нь үнэргүй боловч маш хортой нүүрстөрөгчийн дутуу ислийн (утааны хий) хүнд хэлбэрийн хордлогод орсон бөгөөд заримынх нь биеийн байдал туйлын хүнд байна.
Уг уурхайг "Shanxi Tongzhou Group эзэмшдэг бөгөөд олон улсын хэвлэлүүдийн (тухайлбал The Guardian) олж тогтоосноор, тус уурхай нь 2024 онд Хятадын Уурхайн аюулгүй байдлын хяналтын газраас гаргасан "аюулгүй байдлын ноцтой зөрчилтэй, хийн хуримтлал үүсэх өндөр эрсдэлтэй" уурхайнуудын хар жагсаалтад багтаж байжээ.
Ослын дараа уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоож, компанийн удирдах албан тушаалтнуудыг хууль хяналтынхан саатуулан шалгаж эхэлсэн байна. БНХАУ-ын Онцгой байдлын яамнаас 345 хүнтэй аврах тусгай багийг газар дээр нь ажиллуулж байгаа юм.
| Хятадын нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, 90 хүн амь үрэгджээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20