СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бүтээлч санаачилгыг дэмжих зорилгоор “Бүтээж, Манлайлж, Хөгжүүлнэ” арга хэмжээг 5 дугаар сарын 24–26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Арга хэмжээнд 300 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндээ олон нийтэд танилцуулан, туршлага солилцож, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгож байна.

Нээлтийн үеэр СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл бол зөвхөн хувь хүний амжилтын асуудал бус, өрх гэрийн тогтвортой байдал, үндэсний эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл юм” хэмээн онцоллоо.

Энэхүү арга хэмжээ нь СДМЭХ-ны 2026–2030 оны W-O-M-E-N таван тулгуур бодлогын

  • Entrepreneur – Бүтээлч эдийн засаг
  • National Values – Үндэсний үнэт зүйл гэсэн хоёр үндсэн чиглэлийг бодитоор хэрэгжүүлж буй онцлогтой.

Учир нь арга хэмжээнд оролцож буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь:

  • Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид
  • Монгол брэнд бүтээгчид
  • Ажлын байр бий болгогчид
  • Өрхийн эдийн засгийг дэмжигчид юм.

Гурван өдрийн турш оролцогчдод түрээсийн төлбөргүйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, борлуулалтаа нэмэгдүүлэх, шинэ харилцагчтай болох, туршлага солилцох боломжийг бүрдүүлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих зорилттой уялдан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.  Арга хэмжээг Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо, ХААН Банк, Голомт банк, Капитрон банк, Төрийн банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн ХААН Банкны Жижиг, дунд бизнесийн академиас арга хэмжээнд оролцож буй 30 эмэгтэй бизнес эрхлэгчид 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулж, бизнесээ дараагийн шатанд хөгжүүлэх боломжийг олголоо.

Эмэгтэйчүүд бүтээж, манлайлж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж байна. Иргэд, олон нийтийг үндэсний үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөрийг дэмжиж, Сүхбаатарын талбайн том асарт зохион байгуулж буй уг арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Эх сурвалж: http://SDW Mongolia


СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ