Ц.А нь 1974-1976 онд манай аав “Панкипсин” гэх бүтээгдэхүүнээр төрийн соёрхолт авсан, тухайн бүтээгдэхүүн нь шархыг сорвигүй эдгээдэг бөгөөд гадаад оронд хүртэл тархсан, 2000 онд аав маань нас барсан, энэ хугацаанаас хойш уг бүтээгдэхүүний патентыг лицензээр ашиглуулдаг байсан, 2019 онд барааны тэмдгийг өөрийнхөө өмчлөлд авсан.
Гэтэл М ХХК 2019-2024 онд нийт 76,717 ширхэг “Панкипсин” нэртэй эмийг үйлдвэрлэж барааны тэмдэг эзэмшигчийн эрхэд халдсан. Иймд 2019-2022 онд үйлдвэрлэгдсэн “Панкипсин” эмийн тоог нэг бүрийг 4,400 төгрөг, 2023-2024 онд үйлдвэрлэгдсэн “Панкипсин” эмийн тоог нэг бүрийг 5,500 төгрөгөөр тус тус тооцож, нийт 343,6 сая төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэж Ц.А нь нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч нь Оюуны өмчийн газрын даргын 2019.09.25-ны өдрийн А/157 дугаар тушаалаар “Панкипсин” гэх барааны тэмдгийг эзэмших эрхтэй болж, улмаар Оюуны өмчийн газрын даргын 2023.12.12-ны өдрийн А/158 дугаар тушаалаар нэхэмжлэгч нь “Панкинсин” гэх барааны тэмдгийг эзэмшсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчээс зөвшөөрөл авахгүйгээр 2019 оноос 2024 оны 03 дугаар улирлын байдлаар “Панкипсин” гэх бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан байх тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.6-д заасны дагуу гэм буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй. “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу зөвхөн худалдан борлуулсан үнийн дүнгээр Панкипсин” 25 мг бүтээгдэхүүний хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцох зүйтэй гэж дүгнэж, хариуцагчаас 155,5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 188 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх: Нэхэмжлэгч нь “Панкинсин” барааны тэмдгээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй тул хариуцагчаас үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээлд худалдах үнээр тооцож, хохирол шаардах эрхгүй,
Хариуцагч нь “Панкинсин” гэх бүтээгдэхүүнийг өөрийн хөрөнгөөр үйлдвэрлэж, худалдан борлуулсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Нэхэмжлэгч нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасны дагуу 12.3.5-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа гэж үзвэл талууд энэ талаар хангалттай мэтгэлцээгүй гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
| “Панкипсин” эмийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй таван жил үйлдвэрлэж, борлуулжээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02