Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, ариутгах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ, УБЗАА, өрхийн эмнэлэгтэй хамтран тус дүүргийн гэр хорооллын бүс, орон сууц, нийтийн эзэмшлийн нийт 1,890,000 ам метр талбайг 3-4 удаагийн давтамжтайгаар ариутган халдваргүйжүүлээд буй. Түүнчлэн иргэдийн бүлэг, хороодын албан хаагч, хог хаягдлын олон нийтийн байцаагч зэрэг 60 орчим хүн Сэлбэ голын дагуу байршилд ажиллаж, 42 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан:
Долоодугаар сарын 1-нээс үргэлжлэн орсон борооны улмаас Баянзүрх дүүрэгт цөөнгүй барилга үерт автаж, 43 дугаар хорооны орон сууцны хорооллуудад нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Цаашид голын ус халихад эрсдэлтэй нөхцөл үүсэхээс сэргийлэн 0.5-2.2 метр өндөр, 2390 орчим метр урт далан босголоо. Усанд автсан зам, талбай, барилга байгууламжийн усыг соруулж дууссан, одоогоор цэвэрлэгээ болон ариутгалын ажил үргэлжилж байна. Тодруулбал, 1240 тонн лаг, шаврыг цэвэрлэж зөөсөн. Мөн зам, талбай, хүүхдийн тоглоомын талбайг хөөсрүүлсэн болон даралттай усаар угааж буй хэмээлээ.
"Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв" ОНӨААТҮГ-ын захирал Ж.Энхбаатар:
Баянзүрх дүүргийн 43-р хороонд байранд үерт автсан 36 гарааш, 43 байр бий. Үерийн нөхцөл байдлыг тогтворжуулах, үүссэн бохирдлыг арилгах, халдваргүйтгэхэд дүүргийн хэмжээнд 1700 орчим албан хаагч ажиллаж байна хэмээсэн юм.
| БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦЭВЭРЛЭГЭЭ, АРИУТГАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03