Солонгосын алдартай жүжигчин Go Kyung Pyo согтуугаар осол гаргаж, бүх уран бүтээлээ түр зогсоолоо

Өмнөд Солонгосын алдартай жүжигчин Go Kyung Pyo согтуугаар автомашин жолоодож, зам тээврийн осол гаргасан хэрэг нь тус улсын энтертайнмент салбарт томоохон дуулиан дэгдээж, жүжигчний нэр хүндэд ноцтой хохирол учрууллаа.

Цагдаагийн газраас мэдээлснээр, осол 2026 оны 11-р сарын 14-ний үүрийн 03:30 цагийн орчимд Сөүл хотын Мапо дүүрэгт гарчээ. Ко Кён Пё согтуугаар суудлын автомашинаа жолоодож яваад зам цэвэрлэж байсан цэвэрлэгээний машиныг мөргөсөн бөгөөд ослын улмаас 60 гаруй насны жолооч хөнгөн бэртэл авчээ. Шалгалтаар түүний цусан дахь спиртийн агууламж 0.15 хувь гарсан нь БНСУ-д жолооны эрхийг шууд цуцлах босго хэмжээнээс 0.08 хувь буюу бараг хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

Уг явдлын дараа Go Kyung Pyo-гийн олон жил бүтээсэн эерэг дүр төрх хормын дотор нурж, олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байна. Ялангуяа түүний 2023 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын элч төлөөлөгчөөр ажиллаж байхдаа "согтуугаар жолоо барьж болохгүй" хэмээн уриалж байсан бичлэг нь цахим орчинд дахин тархаж, иргэд түүнийг "хоёр нүүртэн" хэмээн буруушааж байна. Түүнчлэн ослын дараа шууд зогсоогүй гэх хяналтын камерын бичлэг нь олон нийтийн бухимдлыг улам дэврээжээ.

Жүжигчин болон түүний харьяа CL&Company агентлаг 11-р сарын 15-нд албан ёсоор уучлалт гуйж, бүх уран бүтээлээ тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдлээ. Энэхүү дуулианы улмаас энэ сарын 21-нд болох байсан түүний фэн уулзалт цуцлагдаж, MBC сувгийн Hangout with Yoo, tvN сувгийн Amazing Saturday зэрэг томоохон шоу нэвтрүүлгүүд түүний оролцсон хэсгүүдийг эфирээс хасаж эхэлжээ


Солонгосын алдартай жүжигчин Go Kyung Pyo согтуугаар осол гаргаж, бүх уран бүтээлээ түр зогсоолоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ