ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилгоор “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрийн талаар Төвийн бүсийн иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр /2026.11.16/ Дархан-Уул аймагт уулзалт зохион байгуулав.

Уулзалтад ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Үндэсний зохицуулагч А.Баяр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Дархан-Уул аймаг 110 гаруй мянган хүн амтай бөгөөд нийт иргэдийн 20 орчим хувь нь орон сууцанд амьдарч байна. Нөгөө талаар аймгийн хувьд инженерийн дэд бүтцийн хангамж шийдэгдсэн нь орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Иймд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна гэдгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан уулзалтын үеэр онцоллоо.


ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ