Т.Сайфолла пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Турк улсын Станбул хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд болов.

Тэмцээний эрэгтэйчүүдийн газраас таталтын -120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Т.Сайфолла 350 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр ДАШТ-д найм дахь удаагаа оролцож буй бөгөөд өнгөрсөн жил нийлбэр дүнгээр медаль хүртсэн Монголын анхны эрэгтэй тамирчин болж байв.


Т.Сайфолла пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ